• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Санкт Петрбургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохыг хүсэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-06-10 10:16:39

      Оросоос Хятадад суугаа элчин сайд Сергей Разов 8-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад улсын дарга Хү Жиньтао Санкт Петрбургийн олон улсын эдийн засгийн 15-р уулзалтад оролцохыг Оросын тал хүсэн хүлээж байна, энэ нь тус чуулга уулзалтыг олон улсын төвшинд хүргэхэд тустай юм гэжээ.



      Сергей Разов мөн өдөр Хятадын олон улсын радиогийн Орос хэлний сүлжээний шууд нэвтрүүлэгт ярилцлага өгөх үедээ ингэж хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ, энэ оны Санкт Петрбургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт нь хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа уриан доор болно. Хятад Орос хоёр орны хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны сүүлийн хэдэн жилийн хөгжлийн хурд түргэсч байгаа бөгөөд нөөц хүч ч асар их байгаа, иймээс дарга Хү Жиньтао тус чуулга уулзалтад оролцсоноор хоёр орны тус салбарын хамтын ажиллагааг цаашид ахиулах юм гэжээ. Хятадын тал том аж ахуйн нэгжийн эздийн төлөөлөгчдийг томилж тус чуулга уулзалтад оролцуулбал хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны төвшнийг цаашид дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно гэж тэрээр мөн илэрхийлжээ. \Рэнчинсоо орчуулав\
 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе