• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

" Орос Хятадын сайн хөршийн хамтын ажиллагааны найрамдлын гэрээ" хоёр орон, хоёр ард түмэнд үр өгөөжтэй

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2011-06-10 10:32:08

      Хятадын ОУР-ын мэдээ: ОХУ-аас Хятадад суугаа элчин сайд Сергей Разов 9-ний өдөр Хятадын ОУР-ын Орос хэлний веб сайтын шууд нэвтрүүлэгт оролцохдоо " Орос Хятадын сайн хөршийн хамтын ажиллагааны найрамдлын гэрээ" байгуулагдсан 10 жилийн хугацаанд уг гэрээ хоёр орны харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж, хоёр орон, хоёр ард түмэнд үр өгөөжөө хүртээлээ гэж тэмдэглэжээ.

      Элчин сайд Сергей Разов хэлэхдээ,арван жилийн туршид уг гэрээний үзэл санаа болон зарчмын дор Орос Хятадын харилцаа урьд өмнө байгаагүй ихээр хөгжлөө. Хятад Оросын хилийн асуудал тууштай шийдэгдэж, Хятад улс ОХУ-ын худалдааны хамгийн том түнш боллоо. Үүнээс гадна Орос Хятадын газрын тосны хоолой ч ашиглалтад оров гэжээ. Энэ сарын дунд арав хоногт Хятад улсын дарга Хү Жиньтао Оросод айлчлах хугацаанд хоёр орны тэргүүн нар "Хятад Оросын сайн хөршийн хамтын ажиллагааны найрамдлын гэрээ" байгуулсны 10 жилийн ойд зориулж хамтарсан мэдэгдэл нийтэлж, ирэх арван жилийн хоёр орны харилцааны хөгжлийн зорилтыг төлөвлөнө гэж Сергей Разов тэмдэглэжээ./Баясгалан орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе