![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага байгуулагдсаны 10 жилийн ойн дээд хэмжээний уулзалт ойрын хугацаанд Казахстаны нийслэл Астанад болно. 10 жилийн турш уг байгууллагын туулж ирсэн замналыг эргэн харахад "Шанхайн үзэл санаа"-г хэлбэрэлтгүй хэрэгжүүлж ирснээрээ уг байгууллагын онцлог болж байгаа юм.
ШХАБ 2001 онд байгуулагдаж, Хятад Орос, Казахстан, Киргиз, Тажикстан, болон Узбекистан энэ зургаан орны хамтаар санаачилсан "Шанхайн үзэл санаа" бол тус байгууллагын хөгжлийн үндсэн хөтөлбөр, удирдан жолоодох зарчим юм. Түүний бодит агуулга нь "бие биеэ итгэлцэж, хамтаар ашиг хүртэж, эрх тэгшээр зөвшилцөн, олон янзын соёл иргэншлийг хүндэтгэж, хамтын хөгжлийг хайх " болно. 10 жилийн турш, ШХАБ олон улсын өөрчлөлт хувиралтын шалгуурыг туулсан байна. 10 жилийн турш, ШХАБ олон улсын байдлын асар их өөрчлөлт хувиралтыг туулсан гэж Хятадаас Казахстанд суугаа элчин сайд Жөү Ли үзэв.
Тэрээр хэлэхдээ: 10 жилд олон улсын байдалд ээдрээ эгзэгтэй гүнзгий өөрчлөлт гарч, том гүрний харилцаа болон газар зүйн улс төрийн байдалд гүнзгий өөрчлөлт гарсан. 2001 онд ШХАБ байгуулагдах үед яг зуун солигдож, олон улсын хамтын нийгэмлэг олон улсын асуудал, даяаршлын асуудалд анхаарлаа хандуулж, олон улсын шударга, зүй зохистой улс төрийн шинэ дэглэмийг хэрхэн тогтоох, ноёрхох үзэл, хүчирхийллийн улс төр, ганц туйлт дэлхий, ганц талын үзэлтэй хэрхэн тэмцэх, терроризмтой хэрхэн тэмцэхэд анхаарлаа хандуулах болсон юм гэжээ.
10 жилийн дараа, ШХАБ нь харин өөр байдалтай тулгарлаа. БРИКС болон 20 орны бүлгийн хөгжил нь олон талт үзэл болон олон улсын амьдралд ардчиллыг хүмүүсийн сэтгэлд гүнзгийрүүлсэн байна. Үүний зэрэгцээ дэлхий ертөнцийг цэгцлэн засах нь олон улсын хамтын нийгэмлэгийн шинэ сэдэв болсон байна. Үүнтэй холбогдуулан Жөү Ли танилцуулж хэлэхдээ:
Дэлхий нийт банк санхүүгийн хямралыг туулж, хямралын нөлөөгөөр БРИКС зэрэг шинэ шинэ том гүрэн түргэн хөгжсөн байна. Дэлхий ертөнцийг цэгцлэн засах асуудлыг олон улсын хамтын нийгэмлэг ялангуяа том гүрнүүд хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд дурдсан байна. Олон улсын банк санхүүгийн системийн өөрчлөлт нь бүхий л олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлаа хандуулсан чухал асуудал болсон байна гэжээ.
Валихан Тулешов бол Казахстаны ерөнхийлөгчийн сангийн дэлхийн эдийн засаг улс төрийн судалгааны хүрээлэнгийн олон улсын судалгааны төвийн дарга юм. Хэдийгээр 10 жилийн хугацаанд олон улсын байдалд адил бус өөрчлөлт гарсан ч ШХАБ байгуулагдсанаасаа өнөөг хүртэл бие даасан өвөрмөц хөгжлийн загвараа хэвээр хадгалж ирсэн бөгөөд тогтвортой урагшилж ирлээ гэж тэрээр үзлээ.
ШХАБ байгуулагдсан эхний үед барууны улс төрчид болон мэргэжилтнүүд энэ нь Европын холбоотой адил бүс нутгийн байгууллага байж, интеграцлалын үйл явцыг түргэтгэж, бүс нутгийн байршлыг өөрчлөх болно гэж үзэж байсан юм. Гэхдээ эдгээр төсөөлөл бодит хэрэг болоогүй, учир нь ШХАБ өөрийн гэсэн өвөрмөц хөгжлийн загвартай гэжээ.
ШХАБ аюулгүйн болон эдийн засгийн салбарт цөм шинэ байдал бий болгож, гишүүн орнууд хоорондын хамтын ажиллагаа гүнзгийрэхийн хэрээр уг байгууллага өдөр ирэх тутам олон талт болж, олон улсын бүх талын хамтын ажиллагаа өрнүүлэх тавцан болсон байна гэж Тулешов үзлээ. \Урангоо орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |