• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао Казахстан, ОХУ-ын хэвлэлд бичгээр ярилцлага өгчээ

CRI       (GMT+08:00) 2011-06-11 15:55:30

      Казахстан, ОХУ-д төрийн айлчлал хийхээс өмнөхөн БНХАУ-ын дарга Хү Жиньтао 6-р сарын 10-ны өдөр Казахстан, ОХУ-ын олон хэвлэл мэдээллийнхэнд бичгээр ярилцлага өгч, Хятад-Казахстаны харилцаа, Хятад-Оросын харилцаа, дэлхийн байдлын талаар холбогдох асуултад хариулсан байна.

      Хятад Казахстаны харилцааны талаар дарга Хү Жиньтао хэлэхдээ, Хятад Казахстан 2005 оны 7-р сард стратегийн түншийн харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа түргэн хөгжсөн байна. Хоёр орны дээд давхаргын хэлхээ холбоо нягт байж, улс төрийн итгэлцэл тасралтгүй эрчимжсэн. Хоёр орны бүтээлч хамтын ажиллагаа мэдэгдэм амжилт олж, эдийн засаг худалдаа, банк санхүү, эрчим хүч, зам харилцаа, шинжлэх ухаан техник, соёл иргэншил зэрэг салбарын хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрсэн байна гэжээ.

       Хү Жиньтао хэлэхдээ, Хятад Казахстан найрсаг хөрш стратегийн чухал түнш, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орон ба Хятад Казахстаны урт хугацааны тогтвортой тал бүрийн стратегийн түншийн харилцаа хөгжүүлэх нь хоёр ард түмний хамтын эрэл хүсэл бөгөөд хоёр орны бодит болон урт хугацааны ашиг сонирхолд нийцэх юм гэжээ.

        Хятад Оросын харилцааны талаар дарга Хү Жиньтао хэлэхдээ, Хятад Орос сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны харилцааны гэрээ байгуулсны 10 жилийн турш Хятад Оросын харилцаа тал бүрээр эрүүл саруул түргэн хөгжих хандлагаа хэвээр хадгалж, урьд өмнө байгаагүй өндөр төвшинд хүрсэн байна. Хоёр орон дээд давхаргын солилцооны боловсронгуй механизм тогтоож, хоёр орны удирдагч байнга харилцан айлчилж, уулзалт хийж байна. Хоёр орон түүхээс үлдэгдэж ирсэн хилийн асуудлыг бүрмөсөн зохицуулж, эдийн засаг худалдаа, эрчим хүч, шинжлэх ухаан техник, орон нутгийн зэрэг салбарт бүтээлч хамтран ажиллаж баялаг амжилт олж, хоёр орны ард түмэнд бодит ашиг хүртээсэн юм гэжээ.

        Одоогийн олон улсын байдал болон терроризмын эсрэг олон улсын байдлын талаар дарга Хү Жиньтао хэлэхдээ, одоо олон улсын байдал хүйтэн дайн дууссанаас хойшхи хамгийн будлиантай өөрчлөлтийн үедээ байна. Энх тайван, хөгжил цэцэглэл, хамтын ажиллагаа нь цаг үеийн хүчирхэг урсгал болж байна. Үүний зэрэгцээ олон улсын байдал мөн л ээдрээ будлиантай хэвээр байна. Дэлхийн эдийн засгийн сэргэлтийн алхаа удаавтар байж, олон улсын аюулгүй байдалд тогтворгүй хүчин зүйл нэмэгдсээр байна гэжээ. Хү Жиньтао хэлэхдээ, одоогийн олон улсын терроризмын эсрэг тэмцэл мөн л ноцтой байгаа тул олон улсын хамтын нийгэмлэг НҮБ-ын дүрэм тэрчлэн олон улсын бусад хууль хэм хэмжээний зарчмын дагуу хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, терроризмд хамтаар цохилт өгөх хэрэгтэй. Улс төр, эдийн засаг, гадаад харилцаа зэрэг талын цогцолбор арга хэмжээ авч терроризмын бий болох хөрсийг арилгах хэрэгтэй гэжээ.

        ХКН байгуулагдсан 90 жилийн ойн талаар дарга Хү Жиньтао хэлэхдээ, 90 жилийн турш ХКН үндэстнүүдийн ард түмэнтэй эв санаа нэгтэй цуцалтгүй тэмцэн төрөл бүрийн хүчир бэрхшээлийг ялан давж, хувьсал байгуулалт, өөрчлөлтийн аугаа ялалтыг байгуулсан юм. 90 жилийн дараа өнөөдөр социалист Хятад улс цэцэглэн хөгжиж, Хятадын үндэстнүүд дорно дахинд сөхийн сүндэрлэж байна. Үүний зэрэгцээ ХКН 50 гаруй хүнтэй жижиг нам байснаасаа 80 сая гаруй намын гишүүнтэй том нам болон хөгжсөн байна. ХКН-ын 90 жилийн түүх бол үндэстний тусгаар тогтнол, ард түмний чөлөөлөлт, улс орны хүчирхэгжин мандах, ард олны аз жаргалын төлөө цуцалтгүй тэмцсэн түүх мөн гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе