• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао Ази, Европын гурван оронд айлчлахаар мордлоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-06-12 15:26:51

        Казахстан, Орос, Украин гурван оронд төрийн айлчлал хийж, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын Астанагийн дээд уулзалт, Олон улсын эдийн засгийн Санкт-Петрбургийн 15-р форумд оролцохоор Хятад улсын дарга Хү Жиньтао 12-ны үдээс өмнө Бээжингээс мордсон байна.

       Хятадын ГХЯ-ны сайдын туслах Чэн Гүөпин саяхан хэлэхдээ, "Хятад, Оросын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ" тохиролцсоны 10 жилийн ой, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага байгуулагдсаны 10 жилийн ой, Хятад-Казахстан, Хятад-Украины харилцаа үргэлжлэн хөгжиж буй нөхцөлд дарга Хү Жиньтаогийн энэ айлчлал болж байна. Энэ нь айлчлал нь Хятад болон Орос зэрэг орон хоорондын хоёр талын харилцааны түвшнийг дээшлүүлэн, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын цаашдын хөгжилд тус дөхөм үзүүлэхийг Хятад улс хүсч байна гэжээ. Айлчлалын үеэр Хятад улс Орос, Казахстан, Украинтай улс төрийн үр дүнгийн баримт бичгүүд болон эдийн засаг, худалдаа, банк санхүү зэрэг салбар дахь хамтын ажиллагааны хэлэлцээрүүдэд гарын үсэг зурна гэж тэрээр мөн мэдээлжээ. \О.Дарамбазар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе