|
|
||
Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Абисхевич Назарбаевийн урилгаар Хятад улсын дарга Хү Жиньтао 12-ны өдөр тусгай нисэх онгоцоор Казахстаны нийслэл Астанад хүрч, Казахстанд төрийн айлчлал хийж эхэлсэн ба энд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын 10 жилийн ойн чуулга уулзалтад оролцох юм.
Казахстаны Ерөнхийлөгч Назарбаев өөрийн биеэр онгоцны буудалд дарга Хү Жиньтаог угтсан байна.
Хү Жиньтао онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж хэлэхдээ, Хятад Казахстан нь найрсаг хөрш, стратегийн түнш бөгөөд хоёр орны ард иргэд удаан жилийн нөхөрлөлтэй. Дипломат харилцаа тогтоосон 20 орчим жилийн турш Хятад Казахстаны харилцаа эрүүл тогтвортой хөгжсөөр ирсэн. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар тус айлчлал нь Хятад Казахстаны стратегийн түншийн харилцааг шинэ шат ахиулна гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Тэрээр мөн хэлэхдээ, ШХАБ-ын 10 жилийн ойн чуулга уулзалт нь тус байгууллагын хойшдын хөгжилд чухал ач холбогдолтой. Олон гишүүн орны хамтын чармайлтаар уг чуулга уулзалт нь нийтлэг ойлголтоо улам нягтруулж, ШХАБ-ын ирээдүйн хөгжлийн төлөвлөгөөг амжилттай боловсруулан, ШХАБ-ыг эрүүл тогтвортой хөгжүүлэхэд бат бэх суурийг тавьж өгнө гэдэг нь дамжиггүй гэжээ. \Алтаннавч орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |