|
|
||
ТӨЗР-ын эдийн бус соёлын өвийг хамгаалах төв Лхас хотод албан ёсоор байгуулагдан, нээлтийн ажиллагааг хийв. Уг төв байгуулагдсан нь бүх районы эдийн бус соёлын өвийг бүртгэх, хамгаалах, уламжлах, дэлгэн үзүүлэх зэргийг холбож, эдийн бус соёлын өвийг хамгаалах ажлын үр нөлөөг сайжруулахад үр ашигтай юм.
2005 оноос эхлэн Хятад улс эдийн бус соёлын өвийг хамгаалах төслийг хэрэгжүүлснээс эхлэн, улс болон ТӨЗР уг ажиллагаанд нийт 40 сая гаруй юаны хөрөнгө оруулжээ. Одоогийн байдлаар, Төвдөд улсын эдийн бус соёлын өвд 76 зүйл, уламжлан хамгаалагч 53 хүн, ӨЗР-ын эдийн бус соёлын өвд 222 зүйл, хамгаалагч 272 хүн байж, мөн 700 гаруй хот шянийг нэрсийн жагсаалтад бүртгүүлжээ. \Дүүрэнжаргал орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |