![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
ШХАБ байгуулагдсан арван жилийн ойн өдөр энэ оны 6-р сарын 15-нд тохиож байна. Сүүлийн өдрүүдэд Хятадын болон гадаадынхан ШХАБ-ын 10 жил турш дах олон салбарт олсон ололт амжилтыг нааштайгаар үнэлсэн байна.
Хятадаас Киргизэд суугаа бүрэн эрхт элчин сайд Ван Вэнькай хэлэхдээ: 10 жилийн турш эдийн засгийн салбарт "гурван хүчин"-д цохилт өгөх талаар хамтран ажиллах нь ШХАБ-ын чухал зорилт байлаа. Одоог болтол тодорхой амжилт олсан юм. ШХАБ-ын гишүүн орон хооронд соёлын хамтын ажиллагаа ч өрнөн хөгжиж байна гэлээ.
Москвагиийн Олон улсын харилцааны дээд сургуулийн профессор Алехандр Лукин хэлэхдээ, ШХАБ Узбекстаны нийслэл Ташкентад бүс нутгийн терроризмтэй тэмцэх байгууллагыг гаргаснаас хойш терроризмтэй тэмцэх сургуулилт, мэдээлэл солилцох, хүн сургах зэрэг талаар ихээхэн үр бүтээлтэй ажиллалаа. Одоогоор ирэх хэдэн жилийн сургуулилтын төлөвлөгөөг батлаад байна. Ерөнхийд нь хэлэхэд терроризмтэй тэмцэх талаар хамтран ажиллах нь ШХАБ-ын хамтын ажиллагааны чухал тал болоод байна гэжээ.
Казахстаны ерөнхийлөгчийн сангийн дэлхийн эдийн засаг болон улс төрийн судалгааны газрын олон улсын судалгааны төвийн анхны эрхлэгч Валикхан Тулешов хэлэхдээ, ШХАБ хүмүүст ирээдүйгээ тайвнаар нарийн тунгаан бодож, хамтын ажиллагаагаа зөвшилцөж, бие биеэ хүндэтгэн, гадны заналхийллыг хамтран эсэргүүцэхийг санаачилж, хямарлын дараах хугацаанд хөгжлийн шинэ чадварыг гаргах нь дамжиггүй юм гэжээ. /Баясгалан орчуулав/
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |