|
|
||
Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага байгуулагдсаны 10 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагаа 15-ны өдөр Казахстаны нийслэл Астанад болох гэж байна. ШХАБ-гийн 10 жилийн хөгжлийн тухай мэргэжилтэн хэлэхдээ, ШХАБ-гийн хөгжлийн хэлбэрийн олон улсын харилцаан дахь үүргийг олон улсын хамтын нийгэмлэг улам анхаарах боллоо гэжээ. ШХАБ өөрийн хөгжлийн алхаагаа хамгаалахыг мэргэжилтэд уриалсан байна.
ШХАБ байгуулагдсанаас 10 жилийн туршид олон улсын байдалд ихээхэн өөрчлөлт гарч, олон улсын улс төр ардчиллах чиг хандлага улам илэрхий болсон байна. Ирээдүйн 10 жилийн олон улсын байдлыг судлах үед Хятадаас Казахстанд суугаа элчин сайд Жөү Ли хэлэхдээ, ирээдүйн 10 жилийг харахад олон улсын байдал ээдрээ будлиантай боловч аль нэгэн улс орон олон улсын тавцан дээр өөрийн бүрэн эрхийн байр суурийг харуулж, энх тайван болон улс төрийн аргаар бүхий л халуун цэгийн асуудал болон бэрхшээлийг шийдвэрлэх тэрчлэн эдийн засгийн хамтын ажиллагаан дахь зөрчил мөргөлдөөнийг зохицуулж олонхын зарчмаар тоглоомын дүрмийг тогтоохыг хүсч байна. Энэ бол 20-р зуунд зөвхөн мөрөөдөл төдий байж, 21-р зууны эхний үед боломжтой болж, 21-р зууны хоёрдугаар 10 жилд биелэгдэх болно гэж би үзэж байна гэжээ.
ШХАБ-гийн энх тайван болон улс төрийн аргаар аливаа зөрчил мөргөлдөөнийг зохицуулах гэсэн байр суурь нь олон улсын хамтын нийгэмлэгт одоогийн олон улсын халуун цэгийн асуудал болон хүндрэл бэрхшээлийг зохицуулахад чухал лавламж болж, бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалахад ашигтай гэж элчин сайд Жөү Ли үзсэн байна.
Ирээдүйн 20 жилд ШХАБ-гийн олон улсын үйл хэрэг болон олон улсын харилцааны хөгжлийг зохицуулах хэлбэр нь хөгжлийн өргөн уудам хэтийн төлөвтэй юм. Уг байгууллагын хүчин чармайлтаар Төв Азийн бүс нутаг дэлхийн "аюулгүй арал" болох болно гэж Киргизийн нэрт улс төрч Сергей Масалов үзсэн байна. Тэрээр Киргизийн ерөнхийлөгчийн стратегийн судалгааны институтын дарга байсан юм.
ШХАБ байгуулагдсанаас 10 жилийн туршид түүний гишүүн орнууд эдийн засаг аюулгүйн салбарт хамтран ажиллаж асар их амжилт олж, соёл иргэншлийн салбар дахь хамтын ажиллагаа нь ч гүнзгийрсэн байна. Одоо ШХАБ-гийн хүрээн дэх хамтын ажиллагааны олонх нь хоёр талын хамтын ажиллагаа болно. Олон талт хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлэхийг мэргэжилтнүүд санал болгож байна. Валикан Тулешов бол Казахстаны ерөнхийлөгчийн фондын олон улсын асуудал хариуцсан эрдэмтэн юм. Олон талт хамтын ажиллагааг өрнүүлэх талаар тэрээр хэлэхдээ, олон орныг нэг төсөлд оролцуулах хэрэгтэй, гишүүн орнууд хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хамтын ажиллагааны үнэ өртгийг бий болгох хэрэгтэй гэжээ.
ШХАБ-гийн гишүүн орнууд солилцоогоо эрчимжүүлэх хэрэгтэй, солилцоо хийж байж сая ойлголцлоо ахиулж, найрамдлаа гүнзгийрүүлж чадна гэж Тулешов үзжээ.
Тэрээр Хятадын гүн ухааныг их сонирхдог бөгөөд "мянган газрын аялал анхны алхамаас эхэлдэг" гэж ШХАБ-гийн хөгжлийн үе шатыг дүрсэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, өнгөрсөн 10 жилд ШХАБ анхны алхамаа хийсэн юм, стратегийн өндөрлөг болон түүхийн үүднээс уг байгууллагын хөгжлийг харах хэрэгтэй гэлээ.
Бидний байгуулах гэж байгаа нь 20, 30 жил л оршин тогтнох байгууллага биш юм, харин 100 гаруй жил цаашилбал нэн урт хугацаанд оршин тогтнох байгууллага байгуулах гэж байгаа юм, нэгэн түүхэн ач холбогдолтой байгууллага болох юм. Зөвхөн ингэж чадвал хүмүүс энх тайван, хамтын ажиллагаа, аюулгүй байдлын чухал чанарыг ойлгож, хамтын ажиллагаа аюулгүй байдалтай холбогдох төрөл бүрийн асуудлыг сайн дураараа нийтээрээ шийдвэрлэх үндсэн дээр зөвшилцөж байж зохицуулах болно. ШХАБ өөрийн хөгжлийн хэлбэртэй бөгөөд цаг үеийн үүрэгтэй, өөрийн гэсэн түүхийн мөртэй юм гэлээ. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |