|
|
||
Хятад улсын дарга Хү Жинтао 13-ны өдөр Астанад Казахстаны ерөнхийлөгч Н.Назарбаевтай уулзалт хийсэн байна. Мөн өдрийн уулзалтын дараа хоёр тал хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, Хятад, Казахстан хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн харилцаа болгон дээшлүүлснээ мэдэгдлээ.
Орон нутгийн цагаар 13-ны үдээс хойш Казахстаны ерөнхийлөгчийн ордны алтан шаргал том танхимд хөгжим эгшиглэж, ерөнхийлөгч Н.Назарбаев дарга Хү Жинтаод зориулан угтах ёслолыг сүр жавхлантайгаар хийсэн байна. 2003 оноос хойш Ху Жинтао дарга 5 удаа айлчилсан юм. 2005 онд дарга Хү Жинтаогийн Казахстанд айлчилсан хугацаанд Хятад Казахстаны хоёр тал хоёр орны хооронд стратегийн түншлэлийн харилцааг тогтоох асуудлаар нийтлэг ойлголтод хүрсэн байна. Түүнээс хойш улс төр, эдийн засаг худалдаа зэрэг салбар дахь хоёр талын хамтын ажиллагаа улам эрчимжиж ирсэн юм.
13-ны өдөр болсон уулзалтын дараа, хоёр орны төрийн тэргүүн нар хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, хоёр талын харилцааны төвшинг дээшлүүлэн, стратегийн бүх талын түншлэлийн харилцааг хамтран тогтоон хөгжүүлнэ гэж мэдэгдсэн байна. Энэхүү харилцааны талаар дарга Хү Жинтао улс төр, эдийн засаг, худалдаа, хүмүүнлэг, шинжлэх ухаан техник, аюулгүй байдал болон олон улсын үйл хэрэг зэрэг 6 том салбар дахь хамтын ажиллагаатай холбогдуулан санал дэвшүүллээ. Улс төрийн итгэлцэл бол Хятад Казахстаны бүх талын түншлэлийн харилцааны тулгын чулуу болох юм. Нөгөө талынхаа том чухал ашиг сонирхолтой холбогдсон асуудлаар харилцан шуурхай дэмжих эрч хүчийг цаашид нэмэгдүүлэх хэрэгтэй гэж онцлон тэмдэглэсэн байна. Эдийн засаг худалдаа зэрэг хамтын ажиллагааны асуудлаар Хү Жинтао дарга хэлэхдээ:
"2015 он гэхэд хоёр талын худалдааны хэмжээг 40 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хоёр тал тогтоож, худалдаа, хөрөнгө оруулалт, банк санхүү, дэвшилтэт техник, нөөц баялгийн бус зэрэг салбарууд дахь хамтын ажиллагаагаа бүх талаар ахиулж, харилцан ашигтай харилцан ашиг хүртэх хамтын ажиллагааны том том төслүүдийг хамтран хэрэгжүүлэн, хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааг байнга гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ гэж шийдсэн байна. Хятад Казахстаны газрын түүхий нефть дамжуулах хоолой, байгалийн хий дамжуулах хоолойн аюулгүй, тогтвортой ажиллагааг хоёр тал хамтран баталгаажуулж, цөмийн эрчим хүч, шинэ эрчим хүч, цэвэр эрчим хүч зэрэг салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Хятад Казахстан хоёр орон аюулгүйн салбарт хамтран анхаарч байгаа бөгөөд хоёр талын болон Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага зэрэг олон талт хүрээн дэх хуулийн хэрэгжилт, аюулгүй байдлын хамтын ажиллагааг эрчимжүүлж, Зүүн Туркестаныг багтаасан "Гурван хүчин" болон үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт үйл ажиллагаанд хамтран цохилт өгч, Төв Азийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаална " гэжээ.
Дарга Хү Жинтаогийн энэхүү айлчлал нь хоёр орон хоорондын стратегийн дээд төвшин бүхий харилцан итгэлцэл болон хамтын ажиллагааны харилцааг харууллаа. Сүүлийн жилүүдэд Хятад Казахстаны харилцаа улс төр, эдийн засаг, худалдаа зэрэг салбарт ихэд хөгжиж, Хятад улс нь Казахстаны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны хамгийн чухал түнш болсон юм.
"Харилцан итгэлцэл болон харилцан ашигтай байх дээр үндэслэсэн Казахстан, Хятад хоёр орны стратегийн түншлэлийн харилцаа нь бүс нутгийн тогтвортой байдалд чухал их ач холбогдолтой юм. Хоёр талын харилцааг эрчимжүүлэх явдал бол Казахстан, Хятад хоёр орны дипломат бодлогын чухал тал юм . Энэ нь манай хоёр орны ард түмний язгуур эрх ашигт бүрэн нийцэж байгаа юм" гэж ерөнхийлөгч Н.Назарбаев илэрхийлжээ.
НҮБ, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага зэрэг хүрээн дэх олон талт хүрээний зохицуулалт, хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлж, бүс нутгийн чанартай болон дэлхий нийтийн чанартай өрсөлдөөн сорилтод хамтаар хандах болно гэж хоёр орны төрийн тэргүүн нар мөн санал нэгтэй илэрхийлсэн байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |