Он гарснаас хойш, Монголд ажил эрхэлж буй Хятад иргэдэд ажлын зөрчил олон тохиосон байна. Хятадын Худалдааны Яам 13-ны өдөр сэрэмжийн мэдээ нийтэлж, Монголд очиж ажиллах явдалд болгоомжтой хандахыг иргэддээ сануулсан байна.
Тус сэрэмжлүүлэх мэдээнд тэмдэглэхдээ, Монголд очиж ажиллахад ажлын нөхцөл боломж тааруу, цалин хөлс харьцангуй бага, ажиллах хугацаа нь ч богино тул Хятадын иргэд Монголд очиж ажиллахдаа гадаадад гэрээгээр хөдөлмөр үйлчилгээний ажил эрхлэх эрх бүхий компанитай гэрээ хийж, хууль бус зуучлагчдад хууртагдахаас сэргийлэх хэрэгтэй. Очихоосоо өмнө ажил амьдралын нөхцөл боломж, цалин хөлс, ажиллах хугацаа зэргийн талаарх холбогдох зүйлсийг тодорхой ойлгож авахыг санал болгож байна гэжээ. \Э.Цогзолмаа орчуулав\