|
|
||
Казакстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 13-ны өдөр ерөнхийлөгчийн ордондоо Хятад улсын дарга Хү Жиньтаод зориулж ёслол төгөлдөр угтах ёслол хийж, хоёр орны төрийн тэргүүнүүд Казакстаны ерөнхийлөгчийн ордонд хэлэлцээ хийж, бүх талын стратегийн түншийн харилцааг хөгжүүлэх хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа.
2005 онд Хү Жиньтао дарга Казакстанд айлчлах үеэр Хятад Казакстан хоёр тал стратегийн түншийн харилцаа тогтоох тухай нийтлэг ойлголтод хүрсэн юм. Түүнээс хойш хоёр талын улс төр, эдийн засаг худалдааны салбар дахь хамтын ажиллагаа өдрөөс өдөрт нягтарч ирсэн юм. Хамгийн сүүлийн үеийн статистик мэдээгээр, 2010 онд Хятад Казакстан хоёр орны хоёр талын худалдааны хэмжээ 20 тэрбум 410 сая ам долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 44,5 хувиар өсчээ. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |