• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Монгол хоёр орны засгийн газрын эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2011-06-14 17:22:52
      Синьхуа хорооны мэдээ: Хятадын Худалдааны Яамны орлогч сайд ЧэньЖянь тэргүүтэй Хятадын засгийн газрын эдийн засаг, худалдааны төлөөлөгчид 13-ны өдөр Монгол улсад айлчилж, Монгол улсын ерөнхий сайдын орлогч Н.Энхболдын хамт Хятад Монголын эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны хорооны 12-р хурлыг даргалав. Хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны харилцааг цаашид хөгжүүлэхтэй холбогдуулан санал бодлоо гүнзгий солилцсон бөгөөд "БНХАУ-ын засгийн газар болон МУ-ын засгийн газрын эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр" зэрэг баримт бичигт гарын үсэг зуржээ.
       Хурлын дараа ЧэньЖянь, МУ-ын их хурлын дарга Д. Дэмбэрэлтэй уулзаж, сангийн сайд Баярцогттой уулзалт хийлээ. /Баясгалан орчуулав/
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе