|
|
||
"Хөлөнбуйр өдрийн сонин"-ы мэдээ: Нийт хөрөнгө оруулалт нь 1 тэрбум 140 сая юань бүхий Хайлар· Хятад, Орос, Монголын олон улсын авто машины аж үйлдвэрийн логистикийн хүрээлэн саяхан ажлаа эхэллээ. Тооцоолсноор, 2014 оны эцэс гэхэд тус хүрээлэнд 200 гаруй аж ахуйн нэгж ажиллах бөгөөд жилийн худалдааны хэмжээ нь 5 тэрбум юаньд хүрч, 150 сая юаний татвар хураах юм байна.
Тус төсөл нь тав дахь үе шатны нэгдмэл чанарын авто машины аж үйлдвэрийн хүрээлэн юм. Үүнд, брэндийн машины 4S дэлгүүр, хуучин машины худалдааны зах, нэгдсэн иж бүрэн худалдааны бүс болон авто машины гол цэцэрлэгт хүрээлэн зэрэг 14 хэсэгтэй байж, зохицсон байрлалтай, чадавх төгөлдөр бөгөөд авто машины борлуулалт, логистик тээвэр, зугаа цэнгээний зэргийг нэгтгэсэн орчин үеийн авто машины аж үйлдвэрийн логистикийн хүрээлэн юм.\Алтаннавч орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |