|
|
||
Хятад улсын дарга Хү Жиньтао 13-ны өдөр Астанад Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевтай уулзалт хийлээ. Хоёр орны удирдагч нар хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, стратегийн бүх талын түншийн харилцааг хөгжүүлэхээ мэдэгдсэн байна.
Уулзалтын үеэр Хү Жиньтао хоёр орны стратегийн бүх талын түншийн харилцааг хөгжүүлэх тухай 6 саналыг дэвшүүлсэн байна. Тэрээр , хоёр тал чин үнэнч, харилцан итгэлцсэн улс төрийн хамтын ажиллагааны түнш байж, харилцан итгэлцэл ойлголцлоо тасралтгүй нэмэгдүүлж, ашиг сонирхолын гол асуудалд харилцан дэмжлэг үзүүлэхээ цаашид нэмэгдүүлж, харилцан ашигтай, хамтран ялалт байгуулдаг худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны түнш болж, хоёр орны ерөнхий сайд нарын тогтмол уулзалтын механизмыг хэрэгжүүлж, хоёр орон 2015 он гэхэд худалдааны нийт хэмжээгээ нэмэгдүүлж 40 тэрбум ам.долларт хүргэхийн зэрэгцээ, Хятад Казахстаны нефть байгалийн хий дамжуулах хоолой, Хятад-Төв Азийн байгалийн хий дамжуулах хоолойн шинэ төсөл байгуулалтад улам тус дөхөм үзүүлж, цэвэр эрчим хүч, шинэ эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэн, эх баялагийн бус эдийн засгийн хамтын ажиллагаа, төлөвлөгөөг түргэн биелүүлэхийг санаалчилсан байна. Хүмүүнлэгийн салбарт харилцан суралцах хамтын ажиллагааны түнш болж, соёл боловсрол зэрэг салбарт солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, шинжлэх ухаан техникийн салбарт хамтран шинийг бүтээх хамтын ажиллагааны түнш болж, өндөр шинэ технологийн судалгаа, давуу талаа улам гарган чухал чухал хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлж, мөн сансар, агаарын тээврийн салбар дах хамтын ажиллагааг эрчимжүүлэн, эв нэгдэлтэй, харилцан туслалцсан аюулгүйн байдлын хамтын ажиллагааны түнш болж, аюулгүй байдлыг хамгаалж, олон улс, бүс нутгийн асуудлаарх солилцоо зохицуулалтаа хэвээр байлгаж, олон талын хүрээн дэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг санаачилсан байна./Анар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |