|
|
||
Хятад улсын дарга Хү Жинь тао 14-ний өдөр Астанад Ираны ерөнхийлөгч Нижядтай уулзав. Яриа хэлэлцээ хийх үйл явцыг ахиулахад тустай хүчин зүйл бүхнийг бат эзэмшиж, 6 оронтой түргэн яриа хэлэлцээ хийж, итгэлцэл тогтоох бодит арга хэмжээ авч, яриа хэлэлцээний үйл явцыг ахиулахыг Хү Жиньтао Иранаас хүссэн байна.
Хү Жинь тао хэлэхдээ, Ираны цөмийн асуудлыг яриа хэлэлцээний арга замаар зүй зохистой шийдэн зохицуулах нь Ираны цөмийн эрчим хүчийг энхийн зорилгод ашиглах эрхийг баталгаажуулах үндсэн арга зам мөн. Энэ нь Ираны ашиг сонирхолд нийцэх төдийгүй дундад дорнодын бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад ч ашигтай юм гэжээ.
Нижяд хэлэхдээ, Ираны цөмийн асуудлыг яриа хэлэлцээ болон хамтын ажиллагааны арга замаар зохицуулахад Иран бэлэн байгаа төдийгүй 6 оронтой яриа хэлэлцээ хийхэд мөн бэлэн болсон. Эдгээр асуудлаар Хятадын талтай байнгын харилцаатай байхыг хүсч байна гэжээ. \Э.Цогзолмаа орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |