• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Киргиз хоёр орны төрийн тэргүүн хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар нийтлэг ойлголтод хүрэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-06-15 10:32:35

    Хятад улсын дарга Хү Жиньтао 14-ний өдөр Астанад Киргизийн ерөнхийлөгч Роза Отубаеватай уулзав. Хятад Киргиз хоёр орон улс төрийн итгэлцлээ бэхжүүлэх, олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хоёр төрийн тэргүүн нар нийтлэг ойлголтод хүрсэн байна.

    Дарга Хү Жиньтао тэмдэглэхдээ, Хятад Киргиз хоёр орон хоёр талын худалдааны өсөлтийг ахиулж, худалдааны шинэ өсөлтийн цэгийг тасралтгүй илрүүлэн хөгжүүлэх ёстой. Хамтын ажиллагааны томоохон төслүүдийг ахиулж, авто зам, төмөр зам, цахилгаан эрчим хүч зэрэг салбар дахь хамтын ажиллагааны төслүүдийг урагштай хэрэгжүүлж, Хятадын талын Киргизид олгосон тусламжийн хөрөнгө мөнгөний төслийг сайтар хэрэгжүүлж, Киргизийн эдийн засаг нийгмийн хөгжлийг урагшлуулах ёстой гэжээ.

    Р. Отунбаева хоёр орны харилцааг хөгжүүлэх тухай дарга Хү Жиньтаогийн саналыг бүрэн сайшаан дэмжиж байгаагаа илэрхийлээд Хятад улс Киргзийн хөрш орон төдийгүй хамгийн ойр дотно найдвартай анд мөн гэж цохон тэмдэглэв.

    Аюулгүйн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, "гурван зүйлийн хүчин" болон мансууруулах бодис наймаалахыг багтаасан үндэстэн дамнасан гэмт хэрэгт хамтран цохилт өгч, Хятад Киргиз хоёр орон болон төв Азийн бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хамгаална гэж хоёр удирдагч санал нэгтэй илэрхийлэв. \Орчуулсан редактор Урангоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе