• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ШХАБ-гийн тэргүүн нарын хурал Астанад болов

CRI       (GMT+08:00) 2011-06-15 15:22:52

      ШХАБ-гийн гишүүн орны тэргүүн нарын зөвлөлийн 11-р хурал Казахстаны нийслэл Астанад 15-ны өдөр боллоо. БНХАУ-ын дарга Хү Жиньтао, Казахстан, ОХУ, Киргиз, Таджикстан, Узбекистан зэрэг таван орны тэргүүн нартай хамтаар уг хуралд оролцжээ.

      Энэ он бол ШХАБ байгуулагдсаны 10 жилийн ой мөн. Энэ удаагийн дээд хэмжээний хурал дээр олон орны тэргүүнүүд ШХАБ-гын өнгөрсөн 10 жилийн хөгжилд олсон амжилтыг дүгнэж ирээдүйн 10 жилийн хөгжлийн төлөвлөгөөг гаргах болно.

      Тухайн орон нутгийн цагаар 15-ны үдээс өмнө ШХАБ-гийн гишүүн орны тэргүүн нар бага хэмжээний хурал хийж, дараа нь Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинеджад, Пакистаны ерөнхийлөгч Асиф Али Жардари тэрчлэн ажиглагч орон болох Монгол болон Энэтхэг хоёр орны төлөөлөгч, даргалагч орны зочин Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай, НҮБ зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгч нартай өргөн хүрээнд уулзалт хийсэн байна.

       Энэ удаагийн дээд хэмжээний хурал өндөрлөсний дараа ШХАБ-гийн гишүүн орны тэргүүн нар бас ШХАБ байгуулагдсаны 10 жилийн ойн Астанагийн тунхагийг баталж, сонсгол мэдээг гаргах болно.

       Энэ удаагийн дээд хэмжээний хурал өндөрлөсний дараа Хятад улс Казахстаныг орлож ШХАБ-гийн жижүүр дарга орон болж, ШХАБ-гийн дараагийн хурлыг ирэх жил Шанхайд хуралдуулах болно. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе