• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао ШХАБ-гийн хөгжлийн талаар дөрвөн зүйлт санал дэвшүүлжээ

CRI       (GMT+08:00) 2011-06-15 16:52:00

      ШХАБ-гийн гишүүн орны тэргүүн нарын зөвлөл ийн 11-р хурал 15-ны өдөр Астанад боллоо. БНХАУ-ын дарга Хү Жиньтао, Казахстан, ОХУ, Киргиз, Тажикстан, Узбекистан зэрэг таван орны тэргүүн нартай хамтран уг хуралд оролцжээ. 

       Хү Жиньтао үг хэлэхдээ ШХАБ-гийн ирээдүйн 10 жилийн хөгжлийн талаар дөрвөн зүйлт саналыг дэвшүүлсэн байна: сайн хөршийн найрсаг харилцааг баримталж, эв нэгдэлтэй бүс нутгийг байгуулах. Уг байгууллагын бодит заналхийллийг эсэргүүцэх хүчийг дээшлүүлж, бүс нутгийн урт хугацааны амар амгалан байдлыг батлах. Бүс нутгийн эдийн засгийн интеграцичлах үйл явцыг ахиулж, бүс нутгийн олон орон хоорондын хөгжилд тус дөхөм үзүүлэх. Соёл иргэншлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, ард олны үеийн үе найрсаг байхыг ахиулах эдгээр болно.

       Хү Жиньтао хэлэхдээ, ирээдүйн 10 жил бол ШХАБ-гийн хөгжлийн зангилаа үе байж, гишүүн орнуудын өөрийн хөгжил болон уг бүс нутгийн тогтвортой байдалд туйлын чухал юм. ШХАБ-гийн гишүүн орнууд "урт хугацааны сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ"-г хатуу баримтлан тууштай хэрэгжүүлж, амин чухал асуудлаарх хэлхээ холбоо зөвшилцлийг эрчимжүүлэн итгэлцлийг тасралтгүй нэмэгдүүлж, харилцан дэмжих эрч хүчээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Аюулгүйн хамтын ажиллагааны улам боловсронгуй систем байгуулах хэрэгтэй. Олон орны тусгаар тогтнол бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, олон орны ард түмний эрэлт хүсэлтийг хүндэтгэсний үндсэн дээр зохион байгуулах үйл ажиллагааны чадвар болон маняврлах чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Терроризм, хагалган бутаргах үзэл, хэт даврах үзэл, мансууруулах бодис наймаалах, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгт цуцалтгүй цохилт өгч, терроризмын эсрэг тогтмол хугацаатайгаар цэргийн нэгдсэн сургуулилт хийх хэрэгтэй. ШХАБ хамтын ажиллагааны салбараа өргөтгөж, худалдаа хөрөнгө оруулалтад дөхөм үзүүлэх эрч хүчээ нэмэгдүүлэн, бүс нутгийн доторх зам харилцаа, эрчим хүч, холбооны дэд бүтцийг харилцан холбож эрчим хүч, банк санхүү, үр тарианы аюулгүй хамтын ажиллагааны механизмыг түргэн тогтоож, эх баялгийн бус олон ард иргэдийн амьжиргааны салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй. Хятад улс гишүүн орнуудад хөнгөлөлттэй зээл олгох гэсэн амлалтаа үргэлжлэн хэрэгжүүлэх болно гэжээ.

      Хү Жиньтао бас ШХАБ-гийн өнгөрсөн 10 жилд олсон амжилтыг өндрөөр үнэлжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе