• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ү Бангүө С. Батболдтой уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-06-15 21:05:14

        БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ү Бангүө 15-ны өдөр Ардын Их Хурлын Ордонд Монгол улсын ерөнхий сайд Сүхбаатарын Батболдтой уулзжээ.

        Ү Бангүө хэлэхдээ, Монгол улс бол БНХАУ-тай хамгийн түрүү дипломат харилцаа тогтоосон орны нэг юм. Хоёр талын хамтын хүчин чармайлттайгаар Хятад, Монголын харилцаа олон улсын өөрчлөлт хувиралтын шалгалтыг даван туулж, тасралтгүй бэхжиж хөгжсөөр ирсэн бөгөөд хоёр орны өндөр зиндаа хоорондын хэлхээ холбоо олширч, улс төрийн итгэлцэл тасралтгүй гүнзгийрэн, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа ирэх тусам нааштай хөгжиж, хүмүүнлэгийн солилцоо олшрон, олон улсын болон бүс нутгийн үйл хэргээр нааштай зөвшилцөл болон зохицуулалт хийсээр ирлээ гэжээ.

        Тэрээр хэлэхдээ, Хятад, Монголын харилцааг Хятадын тал маш чухал авч үзэж байгаа бөгөөд Монгол улсын талтай хамтаар олон салбарын солилцоо болон хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, хоёр орны харилцааг тасралтгүй баялаг агуулгатай байлгаж, хоёр орон, мөн хоёр ард түмэнд ач тусыг нь хүртээхэд Хятадын тал бэлэн байна. Сүүлийн жилүүдэд БХАТИХ болон МУУИХ нягт хэлхээ холбоогоо баримтлан, хамтын ажиллагааны баялаг үр дүнд хүрсэн байна. Хоёр талаараа хамтын ажиллагааны уламжлалаа хэвээр хадгалан, парламентын удирдах хүмүүс, түүнчлэн тусгай салбар байгууллага хоорондын найрсаг хамтын ажиллагааг улам нягтруулж, улс орноо засах, ардчилсан хууль зүйг чангатгах зэрэг талаар туршлагаа солилцон, улс орны харилцааны хөгжилд шинэ агуулга, шинэ хөшүүрэг нэмэрлэхийг хүсэж байна гэжээ.

        С. Батболд хэлэхдээ, Хятад улстай найрсаг хөршийн найрамдалт харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэх бол Монгол улсын дипломат бодлогын тэргүүн чухал зорилтын нэг болох юм. Хятадын тал урт хугацааны турш Монголын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжсээр ирсэнд Монголын тал баяр талархал илэрхийлж байгаа бөгөөд Хятад улстай өндөр зиндаа хоорондын хэлхээ холбоогоо хэвээр байлган, эдийн засаг, худалдаа, уул уурхай, гэгээрэл боловсрол, шинжлэх ухаан, техник, дэд бүтцийн байгуулалт ба хүмүүнлэг зэрэг салбарын солилцоогоо улам гүнзгийрүүлж, БХАТИХ-тай тогтмол хугацаат яриа зөвшилцлөө эрчимжүүлэн, хоёр орны харилцааны тал бүрийн хөгжлийг ахиулахад Монгол улсын тал бэлэн байна гэжээ.\Хүчитбаатар редакторлан орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе