|
|
||
ШХАБ-гийн гишүүн орны тэргүүн нарын зөвлөлийн 11-р хурал Казахстаны нийслэл Астанад 15-ны өдөр боллоо. БНХАУ-ын дарга Хү Жиньтао, Казахстан, ОХУ, Киргиз, Таджикстан, Узбекистан зэрэг таван орны тэргүүн нартай хамтаар уг хуралд оролцжээ.
Хурлын дараа Астанагийн тунхаг нийтэлж, гишүүд аюулгүй, эдийн засаг зэрэг салбарт хамтран ажиллах талаар нийтлэг ойлголтод хүрчээ. Тунхаг бичигт цохон тэмдэглэхдээ, терроризм, хагалан бутаргах хүчин, хэт даврах хүчин зэрэгт цохилт өгөх бол ШХАБ-ын аюулгүйн салбар дахь тэргүүн чухал чиглэл болох юм гэжээ. Үүний зэрэгцээ, ШХАБ-ын гишүүдийн ард түмний амьжиргааг сайжруулах бол тус байгууллагын хамгийн чухал зорилт мөн гэдгийг тунхаг бичигт заасан байна. Мөн соёл, боловсрол, экологийг хамгаалах, шинжлэх ухаан, техник, спорт зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэн, байгалийн гамшгийг зохицуулах талаар хамтран ажиллана гэж тэмдэглэв.
Тунхаг бичигт бас баруун Азийн байдал зэрэг олон улсын том чухал асуудлаар ШХАБ-ын байр суурийг тодорхойлж, "2011-2016 онуудын ШХАБ-ын гишүүд мансууруулах бодис наймаалахыг хориглох тухай стратеги" ба түүнийг практик дээр хэрэгжүүлэх "төлөвлөгөө"- батлан зөвшөөрч, мөн "ШХАБ-ын гишүүдийн эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны тухай засгийн газар хоорондын хэлэлцээр" зэрэгт гарын үсэг зуржээ.
Тус удаагийн хурлаар бас Хятад улсыг 2011-2012 онуудын жижүүр дарга орон болохыг зарлаад, дараа жилийн бага хурлыг Хятад улсад хийхээр шийджээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |