ШХАБ-ын гишүүн орнууд 15-ны өдөр Астанад Астанагийн тунхаг нийтэлж цохон тэмдэглэхдээ, Ливийн хил дэх зэвсэгт мөргөлдөөнөө эрхбиш зогсоож, холбогдох талууд НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн 1970 болон 1973 тоот шийдвэрийг чанд мөрдөх хэрэгтэй гэжээ.
ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагчдын зөвлөлийн 11 дэх бага хурал 15-ны өдөр Астанад болж, хурлын дараа гарын үсэг зурсан тунхагт, ШХАБ-ын гишүүд Баруун Азийн байдалд маш их анхаарал хандуулж байгаа бөгөөд уг бүс нутгийн байдлыг даруйхан тогтвортой болгохыг холбогдох талуудад уриалсан байна.