• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ШХАБ ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулж, шинэ цаг үеийн өрсөлдөөн сорилттой тэмцэнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-06-16 15:48:49

     ШХАБ-ын дээд хэмжээний дээд хэмжээний уулзалт 15-ны өдөр Казахстаны нийслэл Астанад боллоо. Энэ удаагийн ШХАБ байгуулагдсан 10 жилийн ойг тэмдэглэх дээд хэмжээний уулзалт дээр, ШХАБ-ын гишүүд шинэ зууны эхэнд байгуулагдсан бүс нутгийн байгууллагын олсон хөгжлийн арга туршлагыг нэгтгэн дүгнээд улс төрийн итгэлцэлийг нэмэгдүүлэх, аюулгүй байдал, эдийн засаг, нийгэм соёлын салбарыг эрчимжүүлэх ирээдүйн арван жилийн хөгжлийг төлөвлөжээ.

     Орон нутгийн цагаар 15-ны үдээс өмнө Хятад улсын дарга Хү Жиньтао болон Казахстан, Орос, Киргиз, Тажикстан, Узбекстан зэрэг таван орны тэргүүн нар тусгаар тогтнол ордонд ШХАБ-ын тэргүүн нарын хэмжээнд хэлэлцээ хийжээ. Дараа нь гишүүн орнуудын тэргүүн нар болон Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмади-Хежад, Пакистаны   ерөнхийлөгч Асиф Али Зардари, ажиглагч орон Монгол болон Энэтхэгийн төлөөлгчид, ээлжит дарга орны зочин Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай, НҮБ зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгч нарын өргөн цар хэмжээнд уулзалт хийжээ.

     Томоохон хэмжээний уулзалт дээр Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх сэдвийг тодорхойлов. Энэ удаагийн хэлэлцэх сэдэвт ШХАБ-ын арван жилийн хөгжлийг задлан шинжилж, нэгтгэн дүгнэх, ирээдүйн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг төлөвлөх, олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцох зэрэг багтаж байна гэж Нурсултан Назарбаев тэмдэглэжээ.

     Нурсултан Назарбаев үг хэлсний дараа Хятад улсын дарга Хү Жиньтао үг хэллээ. Ирэх арван жил бол ШХАБ-ын хөгжлийн зангилаа үе болохоор гишүүн орнуудын өөрийн хөгжил болон тус бүс нутгийн тогтвортой байдалд маш чухал үе юм. Бид гишүүн орнууд, бүс нутаг, цаашилбал дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжилд дээд хэмжээнд хариуцлага хүлээх үзэл санааг мөрдөж, тус байгууллагын ирээдүйн хөгжлийн чиглэлийг бат барьж, ШХАБ-гын боловсронгуй механизмтай, зохицуулалт саадгүй, бүх талын хамтын ажиллагаатай, нээлттэй, эв нэгдэлтэй бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага болгохоор чармайна гэж Хү Жиньтао тэмдэглэжээ.

     Хэлэлцээ гурван цаг үргэлжилж өндөрлөсний дараа ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нар Астанагийн тунхаг зэрэг баримт бичигт гарын үсэг зурцгаав.

     Үүний дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Нурсултан Назарбаев хурлын даргын хувиар ШХАБ-ын арван жилийн өнгөрсөн үеийг үнэлжээ. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт өндөрлөсний дараа Хятад улс Казахстаныг орлож, ШХАБ-ын ээлжит дарга орон болно. Гишүүн орнууд Хятадын талын санаачилгыг дэмжиж, Хятадын ээлжит дарга орон болсон 2011-2012 оныг ШХАБ-ын "Сайн хөршийн найрамдалт жил" -ээр тодорхойлов. Дарга Хү Жиньтао томоохон хэмжээний хэлэлцээн дээр, Хятадын тал "Шанхайн үзэл санаа"-г цаашид дэлгэрүүлж, ШХАБ улам сайхан ирээдүйг авчрах болно гэж тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе