|
|
||
ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведевийн урилгаар БНХАУ-ын дарга Хү Жиньтао 15-ны орой Москвад хүрэлцэн ирж ОХУ-д хийх төрийн айлчлалаа эхэлж, тэнд болох Санкт Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно. ОХУ-ын засгийн газар нисэх онгоцны буудалд дарга Хү Жиньтаог угтах ёслол хийлээ.
Энэ бол дарга Хү Жиньтао 2003 оноос нааш тавдах удаагаа ОХУ-д айлчилж байгаа бөгөөд энэ жил Хятад Оросын сайн хөршийн найрсаг харилцаа хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 10 жилийн ой тохиож байгаа юм.
Хү Жиньтао нисэх онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж өгүүлэхдээ, Хятад Оросын сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг байгуулснаар хоёр талын үеийн үед найрсаг байх энх тайвны ухагдахууныг тодорхойлж, хоёр талын олон салбар дахь хамтын ажиллагааг бүх талаар өргөтгөх чиглэлийг тогтоож, хүйтэн дайн дууссаны дараах эрх тэгш, итгэлцсэн, хамтран ажиллаж хамтран ашиг олох улс хоорондын шинэ хэлбэрийн харилцааны үлгэр жишээ болж, Хятад Оросын харилцааг 21-р зуунд урт хугацаагаар хөгжүүлэхийг удирдах хөтөлбөрийн чанартай бичиг баримт болно. 10 жилийн турш уг гэрээний зарчим үзэл санааны дагуу Хятад, Оросын стратегийн түншийн харилцаа урьд өмнө байгаагүйгээр хөгжсөн байна гэжээ.
Айлчлалын хугацаанд дарга Хү Жиньтао Оросын удирдагч нартай уулзалт хийж, ирэх 10 жилийн Хятад Оросын харилцааны хөгжлийн төлөвлөгөө тэрчлэн хамтран сонирхож буй олон чухал улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцох болно. Хоёр талын тохиролцох нийтлэг ойлголт Хятад, Оросын стратегийн хамжилцааны түншийн харилцааг үргэлжлүүлэн эрүүл саруул, тогтвортой хөгжихөд амьжиргааны шинэ хүчин сэлбэнэ гэдэгт би итгэж байна гэж дарга Хү Жиньтао илэрхийлжээ. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |