• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад-Монголын бизнес уулзалт Бээжинд боллоо

CRI       (GMT+08:00) 2011-06-16 14:34:52

     Хятадын худалдааг дэмжих нийгэмлэг болон Монгол улсын худалдаа, аж үйлдвэрийн танхимаас хамтран зохион байгуулсан Хятад-Монголын бизнес уулзалт 16-ны өдөр Бээжинд боллоо. БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол улсын ерөнхий сайд Сү. Батболд уг чуулга уулзалтад оролцож үг хэлэхдээ, Монгол Хятадын сайн хөршийн харилцан итгэлцсэн түншийн харилцаа тасралтгүй гүнзгийрэхийг дагаад хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд улам өргөн хөгжлийн боломж нээгдэж байна гэлээ.

      Сү.Батболд уг уулзалт дээр үг хэлэх үедээ сүүлийн жилүүдэд Хятад улс эдийн засгийн хөгжилдөө илт амжилттай оллоо гэж үнэлэн хэлсэн байна. Сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжил дэлхий нийтийн анхаарлыг ихэд татсан амжилтыг олсон, энэ нь Хятадын амжилт төдийгүй дэлхий ертөнц, хүн төрөлхтний хөгжилд гүн гүнзгий нөлөөлж байна. Банк, санхүүгийн хямралын үед Хятадын эдийн засаг асар их тогтворжуулах үүргийг гүйцэтгэсэн юм. Энэхүү үүрэг нь дэлхийн эдийн засгийн цаашдын хөгжилд улам их  үүрэг гүйцэтгэх болно гэжээ.

      Сүүлийн жилүүдэд Хятад Монгол хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа ихээхэн хөгжиж, 2010 онд хоёр талын худалдааны нийт хэмжээ 64% нэмэгджээ. Хятад улс нь 12 жил дараалан Монгол улсын хамгийн том худалдааны түнш байж, 13 жил дараалан Монгол улсын хамгийн том хөрөнгө оруулагч орон байсаар байна. Цаашид ч Монгол, Хятадын эдийн засаг,  худалдааны харилцаанд хөгжлийн улам өргөн боломж нээгдэх болно гэж ерөнхий сайд Сү. Батболд илэрхийллээ.

      Тэрээр хэлэхдээ, Монголын тал Хятадын эдийн засгийн хөгжлийн бий болгосон боломжийг цаашид идэвхтэй ашиглаж, зах зээлийн нээлттэй цар хүрээг тэлж, Хятадын аж ахуйн нэгжид боломж олгон, хоёр орны эдийн засаг, худалдааны цар хүрээг өргөтгөх болно. Бид Хятадын хөрөнгө оруулагчдад эрх тэгш статусыг олгох болно. Хятадын аж ахуйн нэгж Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оролцохыг урьж байна гэлээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе