• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ван Жяруй Монгол улсын ерөнхий сайдтай уулзжээ

CRI       (GMT+08:00) 2011-06-16 17:33:39

      ХКН-ын Төв Хорооны Гадаадтай Харилцах Хэлтсийн дарга Ван Жяруй 16-ны өдөр Бээжинд Монгол улсын Ардын намын дарга, ерөнхий сайд Сү. Батболдтой уулзсан байна.

      Ван Жяруй Монголын Ардын нам болон ХКН тэрчлэн хоёр орны харилцааны хөгжлийг ахиулахад хувь нэмэр оруулсан Сү.Батболдыг өндрөөр үнэлсэн байна. Ван Жяруй хэлэхдээ, Хятад Монголын харилцааг хөгжүүлэхийг Хятадын тал дээд хэмжээнд чухалчлан үзэж, Монголын Ардын Намтай найрсаг солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, улс төрийн итгэлцэл болон бүтээлч хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, Хятад Монголын харилцааны хөгжилд гундашгүй хөдөлгөх хүчээр хангахад ХКН бэлэн байна гэжээ. Ван Жяруй бас Монголын Ардын нам байгуулагдсаны 90 жилийн ойд чин сэтгэлийн баяр хүргэжээ.

       Сү.Батболд ХКН байгуулагдсаны 90 жилийн ойд мөн баяр хүргэлээ. Тэрээр хэлэхдээ, Монгол Ардын нам ХКН хоорондын найрсаг хэлхээ холбоо бол Монгол Хятадын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг мөн, Монгол Ардын нам ХКН-тай олон салбар, олон давхаргын солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлж Монгол Хятадын харилцааг урагш хөгжихийг тасралтгүй ахиулах болно гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе