• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Вэнь Жябао Сү. Батболдтой хэлэлцээ хийв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-06-16 21:27:29

          Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 16-ны өдөр Бээжин дэх Ардын Их Хурлын Ордонд Монгол улсын ерөнхий сайд Сүхбаатарын Батболдтой хэлэлцээ хийж, Хятад, Монголын стратегийн түншийн харилцаа тогтоохоо хоёр тал мэдэгдсэн байна.

          Хэлэлцээний явцад Вэнь Жябао хэлэхдээ, Монголын талтай өндөр зиндааны хэлхээ холбоогоо эрчимжүүлж, стратегийн итгэлцлээ нэмэгдүүлэн, бүс нутгийн зохион байгууллага болон механизмын хүрээн дэх зохицуулалт, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал зэрэг гол чухал ашиг сонирхлын асуудлаар харилцан дэмжиж, терроризм, хэт даврагч хүчин болон хагалан бутаргах хүчин, түүнчлэн үндсэн дамнасан гэмт ажиллагаанд хамтаар цохилт өгч, хил хязгаарын амар амгалан байдлыг хамгаалж, Хятад, Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрийг нааштай хэрэгжүүлж, нэгтгэн төлөвлөх ба зохицуулалтаа эрчимжүүлж, уул уурхай, нөөц баялгийг нээж ашиглах, дэд бүтцийн байгуулалт зэрэг салбар дахь том чухал төслийг ахиулахад Хятадын тал бэлэн байна. Тэрчлэн Монголын тал үндэстний онцлогтой аж үйлдвэрийг хөгжүүлж, эрчим хүчний нөөц баялгийн баталгааны хүчин чадлаа дээшлүүлэн, экологийг хамгаалж, иргэдийнхээ амьжиргааг сайжруулахад нь туслахад Хятадын тал мөн бэлэн байна. Үүний зэрэгцээ, хоёр талаараа боловсрол, аялал жуулчлал, залуу багачууд, хэвлэл мэдээллийн солилцоогоо өргөтгөж, хоёр орны найрамдлын нийгмийн үндэс суурийг бэхжүүлэх хэрэгтэй гэжээ.

          Сү. Батболд хэлэхдээ, Монголын тал нэг Хятадын бодлогоо эрс баримталж, Хятадын талтай өндөр зиндааны хэлхээ холбоо болон олон давхаргын зөвшилцлөө нягтруулж, бодит арга хэмжээ авч байгаад эдийн засаг, худалдаа, уул уурхайн нээн ашиглалт, зам тээвэр, банк санхүү, хөдөө аж ахуй, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах, дээд шинэ техник, хүмүүнлэг зэрэг салбарын солилцоо болон хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэхэд бэлэн байна. Мөн Хятадын талтай хамтаар бүс нутгийн энх тайван болон тогтвортой байдлыг хамгаалахад ч Монголын тал бэлэн гэжээ.

          Хэлэлцээний дараа, хоёр орны ерөнхий сайд нар хоёр орон стратегийн түншийн харилцаа тогтоох тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан бөгөөд хоёр талын хамтын ажиллагааны холбогдох бичиг материалыг үзэглэх ёслолд оролцов.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе