Баасан, 4 сарын 11, 2025
• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Оросын харилцааг стратегийн туслалцааны  түншлэлийн харилцаа болгон дээшлүүлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-06-17 10:18:16

           Хятад улсын дарга Хү Жиньтао 16-ны өдөр Москвад Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй хэлэлцээ хийлээ. Хоёр тал "Хятад, Оросын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ" -г байгуулснаас хойших 10 жилийн хугацаанд  хоёр орны харилцааны хөгжлийг өндрөөр үнэлж, хоёр орны эрх тэгш, итгэлцсэн, харилцан дэмжих, хамтран хөгжих, үеийн үед найрсаг байх стратегийн бүх талын хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг хөгжүүлэх асуудлаар нийтлэг ойлголтод хүрсэн байна. 

           Хэлэлцээний дараа, хоёр орны төрийн тэргүүн нар "Олон улсын одоогийн байдал болон олон улсын чухал том асуудлын тухай Хятад, Оросын хамтарсан мэдэгдэл"-д гарын үсэг зурж, "'Хятад, Оросын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ"-г байгуулсны 10 жилийн ойн тухай Хятад, Орос хоёр орны төрийн тэргүүний хамтарсан мэдэгдэл"-ийг нийтэлжээ. Үүний зэрэгцээ, Хятад, Оросын хоёр тал хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурсан байна. \О.Дарамбазар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе