Америкийн ерөнхийлөгч Барак Обама 16-ны өдөр Цагаан ордонд Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой уулзлаа. Бүх талын түншлэлийн харилцааг тогтоож, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт болон иргэдийн харилцааг эрчимжүүлнэ гэж хоёр тал дахин нотолсон бөгөөд цөмийн эрчим хүчний талаар харилцан ашигтай хамтын ажиллагаа явуулна хийнэ гэж шийдвэрлэсэн байна.
Хоёр орны ерөнхийлөгч нар уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргаж, Ази Номхон далайн орны хувьд Америк уг бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал болон хөгжил цэцэглэлтэд "зангилаа үүрэг" гүйцэтгэхийг Монгол улс сайшаан дэмжив. "Аюулгүй, цэцэглэн хөгжсөн" Монгол улс бүс нутгийн үйл хэрэг болон хөрш орнуудтайгаа "бат бэх, найрсаг, нээлтэй харилцаа" тогтооход идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг Америк улс дэмжинэ гэж тэмдэглэжээ.
Хоёр талд тулгарч буй "эдийн засаг, аюулгүй байдал болн хөгжлийн ашиг сонирхол"-ын асуудлыг бүс нутгийн байгууллага, НҮБ болон олон талт бусад байгууллагын хамтын ажиллагаагаар дамжуулан зохицуулна гэж хоёр тал мөн илэрхийлсэн байна.