• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Монголын хамгийн том боомтын шинэ зам нээгдэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2011-06-17 16:40:34

       Хятад улс болон Монголын хамгийн том боомт болох Өвөр Монголын Эрээн хотын авто замын боомтын ачаа тээврийн нэвтрэн өнгөрөх шинэ байгууламж саяхан ашиглалтад орлоо. Энэ нь Хятад Монголын авта замын хилээр нэвтрэх ачааны хэмжээг ихээр нэмэгдүүлэх юм.

       Эх сурвалжид мэдээлснээр, уг төсөлд нийт 118 сая юаний хөрөнгө оруулж, 2010 оны 5-р сард барилгын ажил эхэлж 2011 оны 3-р сард дууссан байна.

       Шинэ зам ашиглалтанд орсны дараа Эрээн хотын авто замын жилийн ачаа тээврийн хэмжээ 5 сая тонныг давах бөгөөд жилд хилээр нэвтрэх хүний тоо давхардсан тоогоор 2 сая хүнд хүрэх болно. Тухайн үед нь Эрээн хотын авто замын боомтын зорчигчид болон ачаа тээшийг салангид нэвтрүүлж, одоо байгаа нэгдсэн хяналт шалгалтын ажлын ачааллыг ихээхэн бууруулж, боомтын ердийн ачаалал даах чадварыг дээшлүүлж, хилийн нэвтрэн өнгөрөх боомтын бүтээн байгуулалтыг ахиулж, авто замын боомтоор их хэмжээгээр нэвтрэхэд сайн нөхцөл суурь бүрдүүлэх болно. \Алтанхуар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе