|
|
||
Монгол улсын их сургууль болон МУИС-ын Күнзийн институтээс хамтран зохион байгуулсан Хятад Монголын Соёлын чуулган 17-ны өдөр МУИС-д нээлтээ хийсэн байна. Хятадын Шаньдүны их сургууль, Хуадүны багшийн их сургууль болон МУИС-ын эрдэмтэн профессор нар уг ажиллагаанд оролцож, Хятад Монголын соёлын харилцааны талаар эрдэм шинжилгээний ярилцлага явуулсан байна.
Хятадаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны улс төрийн зөвлөх Вань Фүкан болон МУИС-ын захирал Төмөр-очир уг чуулган дээр үг хэлсэн байна.
Уг чуулганаар Хятад Монголын эрдэмтэн судлаач нар гүн ухаан, шашин болон хоёр орны соёлын харилцаа зэрэг сэдвүүдийг авч хэлэлцсэн байна. \Алтанхуар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |