• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Орос хоёр орон шинэ хуудас нээлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-06-17 15:49:55

     16-ны өдөр Хятад Орос хоёр орны тэргүүн нар Москвад уулзалт хийлээ. Мөн өдөр хоёр тал хоёр орны хамтын ажиллагаа, өнөөгийн олон улсын байдал болон олон улсын том том чухал асуудлаархи байр суурьтай холбоотой хөтөлбөрийн шинжтэй баримт бичигт гарын үсэг зурлаа. "Хятад Оросын сайн хөршийн хамтын ажиллагааны найрамдлын гэрээ" байгуулсны арван жилийг тохиолдуулан, хоёр орны харилцааны ирээдүйн арван жилийн хөгжлийн төлөвлөгөө ч олны өмнө дэлгэгдлээ.

    Орон нутгийн цагаар 16-ны үдээс хойш Кремлийн ордны ёслолын том танхимд томоохон хэмжээний концерт тоглож, Хятад Орос хоёр орны олон салбарын зургаан мянгаад хүн үзэн сонирхлоо. Хоёр орны уран бүтээлчид хамтран, хоёр орны алдаршсан уран сайхны бүтээлүүдийг тоглож, "Хятад Оросын сайн хөршийн хамтын ажиллагааны найрамдлын гэрээ" байгуулагдсаны арван жилийн ойг тэмдэглэв. Тэмдэглэх ажиллагааны өмнө хойно хоёр орны тэргүүн нар хоёр талын уулзалт хийв. Мөн өдрийн үдэд дарга Хү Жиньтао болон ерөнхийлөгч Дмитрий Медведев хоёр цаг гаруй уулзалт хийж, хамтран концертод оролцсоны дараа Хү Жиньтао болон ерөнхий сайд Влидимир Путин нар уулзалт хийв. Энэ хугацаанд Хятад Оросын өнөөгийн олон улсын байдал болон олон улсын том чухал асуудлын талаар хамтарсан мэдэгдэл, хоёр талын "Хятад Оросын сайн хөршийн хамтын ажиллагааны найрамдлын гэрээ" байгуулагдсаны арван жилийн ойд холбогдсон хамтарсан мэдэгдэл, хоёр орны банк санхүүгийн салбар, хүрээлэн байгаа орчныг хамгаалах хамтын ажиллагаанд холбоотой баримт бичгүүдийг гаргасан байна.

     Хятад Орос хоёр тал "Хятад Оросын сайн хөршийн хамтын ажиллагааны найрамдлын гэрээ"-ний хоёр орны харилцааны стратегийн түншлэлийн хөгжилд гүйцэтгэсэн чухал үүргийг өндрөөр үнэлж, хоёр орны харилцааны өнгөрсөн арван жилийн хөгжил нь хоёр ард түмэнд бодитой ашиг сонирхол хүртээж, дэлхийн энх тайван, тогтвортой байдалд ч чухал хувь нэмэр оруулав гэж үзсэн байна. Хү Жиньтао мөн өдрийн уулзалтын үеэр хэлэхдээ, ирэх арван жил бол Хятад Оросын хөгжлийн чухал боломж тохиолын хугацаа бөгөөд хоёр орны харилцааны чухал боломож тохиолын хугацаа болох юм гэжээ. Хятад Оросын харилцааны ирээдүйн арван жилийн хөгжлийн тухай тэрээр хэлэхдээ: Хоёр тал эрх тэгш харилцан итгэлцсэн, харилцан дэмжсэн, хамтран цэцэглэн хөгжсөн, үеийн үед найрамдалтай байх тал бүрийн стратегийн түншлэлийн харилцааг тогтоохоор чармайна гэж бид шийдлээ. Улс төр, стратегийн итгэлцлийг байнга гүнзгийрүүлнэ. Тус тусын сонгон авсан хөгжлийн замыг тууштай дэмжиж, нөгөө талынхаа гол ашиг сонирхлыг хамгаалах хүчин чармайлтыг тууштай дэмжинэ. Харилцан ашигтай ажиллах зарчмыг мөрдөж, салбаруудын хамтын ажиллагааг тал бүрээр гүнзгийрүүлж, хамтын хөгжил цэцэглэлтийг бүтээн байгуулна. Үеийн үед найрамдалтай байх энх тайвны үзэл баримтлалыг ихээр бадруулж, хоёр ард түмэн хоорондын солилцоог байнга өргөжүүлж, Хятад Оросын уламжлалт найрамдлыг бадраан дэлгэрүүлнэ. Дэлхийн олон туйлчлал болон олон улсын харилцааг ардчилсан болгохын төлөө чармайж, өнө бат, энх тайван, хамтран хөгжин цэцэглэсэн эв нэгдэлтэй дэлхий ертөнцийг байгуулахад тус дөхөм үзүүлнэ. Хоёр талын хамтын чармайлтаар, Хятад Оросын харилцаа улам сайн хөгжиж, хоёр орны ард түмэнд улам их өгөөжтэй, дэлхийн энх тайван хөгжилд улам их хувь нэмэр оруулна гэдэгт би итгэж байна гэж Хү Жиньтао тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе