• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао Хятад Оросын ажилч хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэх 5 санал дэвшүүлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-06-17 10:07:26

      Хятад улсын дарга Хү Жиньтао 16-ны өдөр Москвад Оросын Ерөнхий сайд В. Путинтэй уулзалт хийж, хоёр талын бүх талын ажилч хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тал дээр санал бодлоо солилцсон байна.

      Хү Жиньтао хэлэхдээ, ирэх 10 жилд, Хятад Орос хоёр орон 5 салбарт ажилч хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлбэл зохино. Үүнд: нэгд, хоёр талын худалдааг үргэлжлүүлэн өргөтгөх, 2015 оноос өмнө хоёр талын худалдааны нийт хэмжэээг 100 тэрбум ам.долларт хүргэж, 2020 он гэхэд хоёр талын худалдааны хэмжээг 200 тэрбум ам.долларт хүртэл нэмэгдүүлнэ. Хоёрт, эрчим хүчний хамтын ажиллагааг бүх талаар эрчимжүүлж, цөмийн цахилгаан, шинэ эрчим хүчний салбар дах хамтын ажиллагааг эрчимжүүлж, Хятад Оросын эрчим хүчний стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг байгуулах болно. Гуравт, хөрөнгө оруулалтын салбар дах хамтын ажиллагааг эрчимжүүлнэ. Дөрөвт, дэвшилтэт техник технологийн хамтын ажиллагааг өргөтгөнө. Тавд, Хятад, Оросын бүс нутгийн хамтын ажиллагааны төлөвлөлтийн хөтөлбөрийг идэвхтэй хэрэгжүүлж, хил хязгаарын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг түргэтгэж, хоёр орны хил хязгаарын найрамдалт хамтын ажиллагааны бат бэх холбоосыг байгуулж, хоёр орны хил хязгаарын эдийн засгийн хөгжлийг ахиулах болно гэсэн байна.

      В.Путин ерөнхийлөгч Хятад Орос хоёр орны эдийн засаг, худалдаа, хүмүүнлэгийн талын салбар дах хамтын ажиллагаа нэлээд амжилтанд хүрснийг өндрөөр үнэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Орос улс Хятадтай хамтран бүх талын ажилч хэрэг хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, Орос Хятадын стратегийн түншийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд хамтран түлхэц өгөхийг хүсч байна гэв. \Пүрэвжав орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе