|
|
||
Москва хот дах айлчлалаа дуусгасны дараа, Хятад улсын дарга Хү Жиньтао 17-ны өдөр Оросын хоёр дах том хот болох Санкт-Петербургт ирж, мөн өдөр болсон 5 дах удаагийн Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумын нээлтийн ёслолд оролцсон байна.
Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум нь тусгаар улсуудын хамтын нөхөрлөл болон дундад ази европын бүс нутгийн хамгийн их нөлөө бүхий эдийн засгийн форум байж, "Орос улсын Давос " гэж нэрлэгдсэн байна. Жил тутмын 6-р сард Санкт-Петербургт энэ үйл ажиллагааг зохиодог билээ.
Энэ удаагийн форумд улс төр, худалдаа, эрдэм шинжилгээний салбарын хүмүүс болон иргэдийн төлөөлөгчид 4000 гаруй хүнийг хуралд урьж оролцуулж, шинээр бүрэлдсэн аж ахуйн тогтолцоо дэлхийн эдийн засгийн өсөлтөд хэрхэн чухал үүрэг гүйцэтгэж болохыг голчлон ярилцаж, Орос болон дэлхийн олон оронд тулгарч буй чухал том асуудлуудыг хамтран авч хэлэлцэх болно.\Пүрэвжав орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |