• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Оросын төрийн тэргүүн нар хэлэлцээ хийв

CRI       (GMT+08:00) 2011-06-17 09:01:36

       16-ны өдөр БНХАУ-ын дарга Хү Жиньтао Кремлийн ордонд ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй уулзалт хийв.

       Хү Жиньтао, Медведевтэй эхлээд бага хэмжээний уулзалт хийж, дараа нь хоёр орны засгийн газрын гадаад харилцаа, эдийн засаг худалдааг хариуцсан өндөр албаны хүмүүсийн хамт өргөн хүрээнд уулзалт хийсэн байна.

       Энэ жил бол Хятад, Оросын сайн хөршийн найрсаг харилцаа хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 10 жилийн ой тохиож байна. Хятад, Оросын төрийн тэргүүн нар энэ удаа хоёр орны ирэх 10 жилийн харилцааны хөгжлийн төлөвлөгөө болон хамтран сонирхож буй бүс нутгийн болон олон улсын чухал асуудлаар санал солилцсон байна.

       Хятадын ГХЯ-ын сайдын туслах Чэн Гүөпингийн танилцуулснаар, Хятад, Оросын төрийн тэргүүн нар олон улсын байдал болон олон улсын чухал асуудлаар хамтарсан мэдэгдэл гаргах бөгөөд хоёр тал мөн эрчим хүч, банк санхүү зэрэг салбарт хамтран ажиллах зэрэг хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурах болно. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе