|
|
||
16-ны өдөр Хятад Орос хоёр орон Москвад сүр жавхлантай концерт хамтран зохион байгуулж, "Хятад, Оросын найрсаг хөршийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 10 жилийн ой"-г ёслол төгөлдөр тэмдэглэсэн байна. Орост айлчилж байгаа Хятад улсын дарга Хү Жиньтао, Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Хятад Оросын олон салбарын 6000 орчим хүн хамтарсан концертыг үзэж сонирхжээ.
Хү Жиньтао илэрхийлэхдээ , "Хятад Оросын найрсаг хөршийн хамтын ажиллагааны гэрээ " нь шинэ зуун дах хоёр орны харилцаанд бат бэх хуулийн үндэс суурийг тавьсан юм. 10 жилийн турш уг гэрээний үзэл санааны дагуу хоёр орны харилцаа өдөр ирэх тусам төгөлдөржиж байна. Хятад Орос хоёр тал гэрээ байгуулсны 10 жилийн ойг тэмдэглэхээр боломж тохиол болгон гэрээний үзэл санааны дагуу эрх тэгш, харилцан итгэлцсэн, харилцан дэмжиж, хамтран дэгжиж дэвшсэн, үеийн үед нөхөрсөг стратегийн бүх талын хамтын ажиллагааны түншийн харилцааг хөгжүүлэхэд хүчин зүтгэх хэрэгтэй гэжээ.
Хү Жиньтао онцлон тэмдэглэхдээ, Хятад Орос хоёр тал эрх тэгш харилцан итгэлцсэн, чин үнэнч харилцахыг цаашид баримтлан, өөр өөрийнхөө хөгжлийн замаар замнаж, хөгжил цэцэглэлтэд хүрэхийг хэлбэрэлтгүй дэмжиж, өөр өөрийн улс орны үндсэн ашиг сонирхлыг хамгаалах хүчин чармайлтыг хэлбэрэлтгүй дэмжиж, хоёр орны стратегийн болон улс төрийн харилцан итгэлцлийг тасралгүй гүнзгийрүүлнэ. Харилцан ашигтай, хамтаар дэгжиж дэвших бүх талын ажил хэрэгч хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэн, өөр өөрийн давуу тал, нөөцөө гүйцэд гарган, хамтын ажиллагааны шинэ салбар болон чиглэлийг идэвхтэй сүвэгчлэн, ялангуяа олон салбар дахь стратегийн чанартай том төсөл дэх хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр орны хамтын хөгжил цэцэглэлтийг улам ахиулна. Хятад Оросын урт удаан нөхөрлөлийг цаашид ахиулж, хүмүүнлэгийн салбар дахь харилцаа хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэн, хоёр орны ард иргэдийн ойлголцлыг нэмэгдүүлэн, Хятад Орос хоёр орны найрамдлыг зузаатган дэлгэрүүлнэ. Олон улсын болон бүс нутгийн үйл хэрэг дэх харилцааг цаашид эрчимжүүлэн, олон улсын стратегийн хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлж, олон улсын улс төр, эдийн засгийн дэг журам улам шударга зүй ёсоор хөгжихийг ахиулан, хамтын ашиг сонирхлыг хамгаалах хэрэгтэй гэжээ.
Мөн өдрийн өглөө Хятад Орос хоёр орны тэргүүн нар уулзалт хийж, хоёр тал хоёр орны одоогийн олон улсын байдал болон том чухал асуудлаарх хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан бөгөөд "Хятад Оросын найрсаг хөршийн хамтын ажиллагааны гэрээ " байгуулсны 10 жилийн ойн хамтарсан мэдэгдэл гаргасан байна. \Алтаннавч орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |