• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Монголын Ерөнхий сайд Сү. Батболдтой уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-06-17 17:08:19

      Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин 17-ны өдөр Бээжинд айлчилж буй Монгол улсын Ерөнхий сайд Сү. Батболдтой уулзах үед хэлэхдээ, Хятад Монгол стратегийн түншийн харилцаа тогтоохыг тунхагласан явдал нь хоёр орны харилцааны хөгжлийн явц дахь шинэ бэлгэ тэмдэг боллоо. Хоёр тал үүгээр боломж тохиол болгон улс төрийн харилцан итгэлцлийг цаашид нэмэгдүүлж, стратегийн ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны харилцааны агуулгыг тасралтгүй төгөлдөржүүлэх ёстой гэжээ.

      Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс дэлхийн олон оронтой эдийн засаг худалдааны харилцааг хөгжүүлэхийн зорилго нь эрх тэгш хамтын ажиллагаагаар дамжуулан харилцан ашигтай хамтаар дэгжиж дэвшиж, хамтын хөгжлийг биелүүлэхийн төлөө юм. Хятад улс Монгол улс уул уурхайн чиглэлээр улсаа хүчирхэгжүүлэх стратегийг идэвхтэй дэмжих ба оролцож, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өөр өөрийн улс орны хөгжлийг ахиулж, хоёр орны ард иргэдэд улам их хишиг хүртээх бөгөөд хоёр орны харилцааны хөгжилд үүрдийн хөдөлгөгч хүчээр хангах болно гэжээ. Ши Жиньпин хэлэхдээ, хоёр орны улс төрчид стратегийн болон алс ирээдүйн цогцоос хоёр орны харилцааны хөгжлийн зөв чиглэлийг чанга барьж, соёл, боловсрол, залуу багачууд зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хүмүүнлэгийн солилцоо, иргэд хоорондын нөхөрлөлийг ахиулах хэрэгтэй гэжээ.

     Сү.Батболд хэлэхдээ, Монголын тал Хятад улсыг стратегийн чухал түнш хэмээн үздэг бөгөөд Хятадын хөгжлийг аз завшаан гэж үздэг болохоос харин заналхийлэл гэж үзэхгүй байна. Монголын тал Хятадын талтай хамтран хүчин чармайлт гаргаж, хоёр орны улс төр, эдийн засаг худалдаа, уул уурхай, газар тариалан, шинжлэх ухаан техник технологи, дэд бүтцийн бүтээн байгуулалт түүнчлэн хүмүүнлэгийн зэрэг салбар дахь солилцоо хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хоёр орны стратегийн харилцааны агуулгыг баяжуулахад бэлэн байна гэжээ. \Алтаннавч орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе