• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад лекц уншив

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-06-17 17:45:48

    Хятад улсын дарга Хү Жиньтао 17-ны өдөр Санкт-Петербургийн 15 дахь удаагийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, "Харилцан ашигтай хамтран хөгжих, хамтран дэгжиж дэвших сайхан ирээдүйг байгуулах" сэдэвт лекц уншсан байна.

    Хү Жиньтао лекцэндээ одоогийн байдал дахь дэлхийн эдийн засгийн хөгжлийг хэрхэн зохицуулах талаар гурван талын үзлийг голчлон дурсан байна. Тухайлбал, дэлхийн эдийн засгийг цэгцлэхийг эрчимжүүлж, олон улсын банк санхүүгийн системийн өөрчлөлтийг үргэлжлэн ахиулна. Эдийн засгийн хөгжлийн арга хэлбэрийг түргэн өөрчилж, эдийн засгийн бүтцийг зохистой зохицуулна. Шинжлэх ухаан техник технологийн ололт амжилтын нөөц хүчийг гүйцэд гаргаж, шинжлэх ухаан техник технологи болон эдийн засгийн уялдааг түргэтгэнэ гэжээ.

    Хү Жиньтао онцолж хэлэхдээ, дэлхийн эдийн засгийг цэгцлэх шинэ механизм нь дэлхийн эдийн засгийн бүтцийн хувиариллалтыг тусгаж, харилцан хүндэтгэсэн, хамтран шийдвэр гаргах зарчмын дагуу ялангуяа шинэ тулгар хөгжиж байгаа улс орон болон хөгжиж байгаа улс орны төлөөллийн болон үг хэлэх эрхийг нэмэгдүүлэх ёстой гэжээ.

    Хү Жиньтао мөн хэлэхдээ, найрсаг хөрш болоод стратегийн хамтын ажиллагааны түнш болсны хувьд Хятад улс Оросын хөгжил дэвшилд анхаарлаа хандуулж, дэмжсээр ирсэн гэжээ. Тэрээр хэлэхдээ, Хятад улс харилцан ашигтай хамтран хөгжих нээлттэй стратегийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд Оросыг багтаасан дэлхийн олон орон Хятадын хөгжилд идэвхтэй оролцож, Хятадын хөгжлийн боломжийг хамтран эдлэхийг сайшааж байна гэжээ. \Алтаннавч орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе