• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Монгол хоёр орон стратегийн түншийн харилцааны хамтарсан мэдэгдэл гаргав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2011-06-17 17:20:33

           БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябаогийн урилгаар, Монгол улсын Ерөнхий Сайд Сүхбаатарын Батболд 2011 оны 6-р сарын 15-нд Хятадад албан ёсоор айлчилсан байна.

           Айлчлалын хугацаанд, Ерөнхий сайд Вэнь Жябао Сүхбаатарын Батболдтой уулзалт хийсэн бөгөөд БХАТИХ-ын Байгын хорооны дарга Ү Бангүө, Хятад улсын орлогч дарга Ши Жинпин тус тус уулзсан байна. Хоёр орны удирдагч найрсаг, үнэнч уур амьсгал дунд хоёр орны харилцаа түүнчлэн хоёр орны хамтран сонирхож буй олон улс, бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, өргөн хэмжээний нийтлэг ойлголтод хүрсэн байна.

           Хятад Монгол хоёр орон урт удаан жилийн найрсаг хөрш орон бөгөөд Хятад Монголын найрсаг харилцааг тасралтгүй гүнзгийрүүлэх нь хоёр орны ард түмний ашиг сонирхолд нийцэх бөгөөд тус бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал хийгээд хөгжлийг ахиулахад тус дөхөм үзүүлж байгаа юм. 2003 онд Хятад Монгол хоёр орон найрсаг хөршийн итгэлцлийн түншийн харилцааг байгуулснаас нааш, хоёр орны бүх салбар дахь солилцоо, хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрсэн нь хоёр орны хөгжил болон ард иргэдэд буян үйлдсэнд сэтгэл ханамжтай байгаагаа хоёр тал санал нэгтэй илэрхийлсэн байна.

           Хятад Монгол найрсаг хөршийн найрамдал болон итгэлцлийн хамтын ажиллагааг улам цаашид эрчимжүүлэх үүднээс, хоёр тал Хятад Монголын найрсаг хөршийн итгэлцлийн түншийн харилцааг гүнзгийрүүлэн Хятад Монголын стратегийн түншийн харилцаа болгох шийдвэр гаргасан бөгөөд доорх хэдэн чухал салбар дахь хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх болно.

           1, Улс төрийн солилцоо хийгээд хоёр орон хоорондын итгэлцлийг эрчимжүүлж, Хятад Монголын стратегийн түншийн харилцааны улс төрийн үндэс суурийг цаашид эрчимжүүлнэ.

           2, Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөтгөж, харилцан ашигтай хамтран ялалт байгуулах хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлж, хамтын хөгжилд тус дөхөм үзүүлж Хятад Монголын стратегийн түншийн харилцааны хөгжилд тогтвортой эрч хүчээр хангах болно.
Боомтын талаарх хамтын ажиллагааг хоёр орон цаашид эрчимжүүлж, хил нэвтрэлийн чадавхийг дээшлүүлж, хүнсний аюулгүйн хамтын ажиллагааны тогтолцоог улам цаашид боловсруулан эрчимжүүлнэ гэж хоёр тал мөн илэрхийлсэн байна.

           3, Хүмүүнлэгийн солилцоог цаашид улам эрчимжүүлэн, иргэдийн найрсаг харилцааг гүнзгийрүүлэн, Хятад Монголын стратегийн түншийн харилцаан дах иргэдийн санал зөвлөлийн үндэс суурийг бататгана.

           Хоёр талаар, соёл боловсрол, эрүүлийг хамгаалал зэрэг салбар дахь солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлэхээ дахин нотолсон байна. Монголын Хятадад байгуулах соёлын төвтэй холбоотой ажилд тус дөхөм үзүүлэхийг Хятадын тал хүсч байгаа бөгөөд Монголын их дээд сургуулийн хотхон байгуулахад идэвхтэй оролцож, биет бус соёлын өвийг хамгаалах талаар Монголын талтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Хятад тал бэлэн байна гэжээ. Монголын тал Күнзийн сургууль, Монгол дахь Хятадын соёлын төвийн арга хэмжээнд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх болно гэж илэрхийлсэн байжээ.

           Хоёр тал Монгол улсаас БНХАУ-ын Шянганы онцгой районд суух ерөнхий консулын газар нээсэнд баярлаж байгаагаа илэрхийлээд консулын үйл ажиллагааг үргэлжлүүлэн эрчимжүүлэхийг хүлээн зөвшөөрчээ.

           Хоёр тал илэрхийлэхдээ, байгаль орчинг хамгаалах, бүх дэлхийн цаг агаарын өөрчлөлтийг зохицуулах, цөлжилтийг засах зэрэг талаар мэдээ мэдээлэл солилцох болон хамтын ажиллагааг эрчимжүүлэх болно гэжээ.

           Олон улс болон бүс нутгийн үйл хэрэг дэх харилцан зохицуулалт болон дэмжлэгийг эрчимжүүлж, хамтын ашиг сонирхлыг хамгаалж, Хятад Монголын стратегийн түншийн харилцааны агуулгыг тасралтгүй баяжуулах болно.

           Хоёр тал дэлхий болон Ази Номхон далайн бүс нутгийн энх тайван болон тогтвортой байдлыг хамгаалахаа дахин нотолжээ. Хятадын тал Монголын талын Зүүн хойд Ази, Зүүн Азийн хамтын ажиллагаанд нааштай оролцохыг дэмжиж, Монгол Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны гишүүн болохыг дэмжиж, НҮБ-ын дэмжлэгтэйгээр Улаанбаатарт далайд гарцгүй орны олон улсын судалгааны төв байгуулахыг дэмжиж байна. Монголын тал Хятадын талын бүс нутгийн энх тайван болон тогтвортой байдлыг хамгаалахын төлөө гаргасан чухал нэмэр хандивыг өндрөөр үнэлж, зургаан талт хэлэлцээг эртхэн сэргээхийг дэмжиж, Хятад, Япон, Өмнөд Солонгос гурван талын хамтын ажиллагаа тасралтгүй эрчимжиж байгаад баяр хүргэж байна.

           Айчлалын хугацаанд, хоёр тал "БНХАУ болон Монгол улсын ялтанг шилжүүлэх гэрээ", "БНХАУ-ын засгийн газар болон Монгол улсын засгийн газрын эдийн засаг техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр", "БНХАУ-ын засгийн газар болон Монгол улсын засгийн газрын авто машины тээврийн хэлэлцээр", "БНХАУ-ын засгийн газар Монгол улсын засгийн газарт 500 сая ам. долларын хөнгөлөлттэй экспортын худалдан авалтын зээлийн ерөнхий хэлэлцээр", "БНХАУ-ын боловсролын яам болон Монгол улсын боловсрол соёл шинжлэх ухааны яамны 2011-2016 оны боловсролын солилцоо болон хамтын ажиллагааны гүйцэтгэх төлөвлөгөө" зэрэг баримт бичигт гарын үсэг зурсан байна.

           6, Ерөнхий сайд Сү.Батболдын энэ удаагийн айлчлал бүрэн дүүрэн амжилттай болж, хоёр орны харилцааны хөгжлийг улам ахиулахад чухал ач холбогдолтой юм гэж хоёр тал санал нэгтэй үзсэн байна. Ерөнхий сайд Сү.Батболд Хятадын талын халуун дотно хүлээн авсанд баярлаж байгаагаа илэрхийлжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе