|
|
||
Хятад улсын дарга Хү Жиньтао 18-ны өдөр Оросод хийсэн айлчлалаа өндөрлүүлээд Украинд айлчлахаар Санкт Петербургаас мордлоо.
Энэ жил бол Хятад Оросын сайн хөршийн найрамдалт хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 10 жилийн ой юм. Хү Жиньтао энэхүү айлчлалынхаа үеэр Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев, ерөнхий сайд Владимир Путин нартай уулзаж, хоёр орны харилцааг харилцан итгэлцсэн , харилцан дэмжсэн, хамтран цэцэглэн хөгжсөн, үеийн үед найрсаг харилцаатай бүх талын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа болгон шинэ шатанд ахиулахаар санал нэгтэй зөвшөөрлөө. Хятад Орос улсууд өнөөгийн олон улсын байдал болон олон улсын томоохон асуудлаар хамтарсан мэдэгдэл зэрэг олон баримт бичигт гарын үсэг зурлаа.
Орос улс бол Хү Жиньтаогийн энэ удаагийн Ази, Европын гурван оронд хийж байгаа айлчлалын хоёрдох орон нь юм. Үүнээс өмнө тэрээр Казакстанд төрийн айлчлал хийж, ШХАБ-ын Астанагийн дээд хэмжээний уулзалтад оролцсон юм./Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |