|
|
||
Украйны ерөнхийлөгч Виктор Януковичийн урилгаар Хятад улсын дарга Хү Жиньтао 18-ны үдээс өмнө тусгай нисэх онгоцоор Украйны Симферопол хотод хүрэлцэн ирж, тус улсад хийх төрийн айлчлалаа эхэллээ. Энэ нь өнгөрсөн 10 жилийн турш Хятадын төрийн тэргүүний Украйнд хийж байгаа анхны айлчлал болно.
Украйны засгийн газрын албан тушаалтнууд нисэх онгоцны буудалд дарга Хү Жиньтао болон түүнийг дагалдан яваа хүмүүсийг угтан авсан байна.
Хү Жиньтао нисэх онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж, Хятад Украйн хоёр орон гүн зузаан уламжлалт найрамдалтай юм. Дипломат харилцаа тогтоосон 19 жилийн турш хоёр орны харилцаа эрүүл саруул тогтвортой хөгжлөө. Одоо хоёр орны харилцааны хөгжил томоохон боломжийг нээж байна. Улс төрийн харилцан итгэлцэлийг эрчимжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөтгөн, соёлын салбар дах солилцоог өргөтгөж, хоёр орны харилцааны үндэс суурийг тасралтгүй бэхжүүлэн, хоёр орны ард түмэнд аз жаргал эдлүүлэхийн тулд Украйны талтай хамтран чармайхад Хятадын тал бэлэн байна гэж илэрхийлжээ. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |