|
|
||
Уркайнд айлчилж буй Хятад улсын дарга Хү Жиньтао 18-ны өдөр Ялтад тус улсын Ерөнхийлөгч Федорович Януковичтай уулзлаа.
Хятад Украйн хоёр орны дээд хэмжээний харилцаа нэмэгдэж, тус удаагийн айлчлал нь хоёр орны удирдагч нарын өнгөрсөн жилээс хойш хоёр дахь удаагийн айлчлал болж байгаа нь хоёр тал хоёр орны харилцааг өндөр хэмжээнд чухалчлан үзэж байгааг харуулж байгаа юм. Хятад улс Украйныг гадаад харилцааныхаа нэн тэргүүн чиглэлд үзэж, Украйны талтай хоёр орны бүх салбарын солилцоо хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлж, хоёр орны ард түмний үе залгамжилсан найрамдлын төлөө цуцалтгүй хүчин чармайлт гаргана гэж Хү Жиньтао дарга илэрхийлжээ.
Өнгөрсөн жилээс Украйн Хятадын харилцааны шинэ хуудсыг нээж, бүх талаар хөгжиж ирсэн юм. Хү Жиньтаогийн энэ удаагийн айлчлал нь Украйны засгийн газар, ард түмэнд чухал ач холбогдолтой байж, Украйн, Хятадын харилцааны хөгжилд шинэ эрч хүчийг нэмж, хоёр орны харилцааг шинэ төвшинд гаргасан байна./Анар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |