|
|
||
" Майн нэг"-ний аялал жуулчлалын бага оргил үеэс эхлэн Төвдийн аялал жуулчлалын зах зээл жинхэнэ оргил үедээ ороод байна. Төвдийн аялал жуулчлал нэг сарын өмнө оргил үедээ орлоо гэж орон нутгийн аялал жуулчлалын компанийн ажилтан хэлж байна.
Жуулчид нэмэгдэхийн хэрээр дотор газрын дийлэнх хотоос Төвд хүрэх онгоцны тасалбарыг нэг сарын өмнө захиалах шаардлагатай болж, Төвдөд орж гарах галт тэрэгний тасалбар олдохгүй болж, олон зочид буудлын ор хоногийн хэмжээ 70 хувьд хүрч, том том жуулчлалын компанийн арилжаа наймаа улам бүр сайн болж байна. Эх сурвалжаас үзвэл, өнөөгийн жуулчдын урсгал өнгөрсөн жилүүдэд 7-р сарын дунд үеэс эхэлдэг байсан бол энэ жилийн жуулчдын урсгал нэг сарын өмнө эхэлжээ. Жуулчид нэмэгдсэнээр орон нутгийн зочид буудлын үнэ болон бэлэг дурсгалын зүйлийн үнэ ч тодорхой хэмжээгээр өссөн байна. \Орчуулсан редактор Урангоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |