|
|
||
Хятадын ТӨЗР-ны эрүүлийг хамгаалах газрын хариуцлагатан хэлэхдээ, өнгөрсөн таван жилд холбогдох муж болон байгууллагууд эрүүл мэндийн салбараас Төвдөд эмнэлэг эмчилгээний тоног төхөөрөмж, гамшгаас аврах эм хэрэгсэл болон бэлэн мөнгө зэрэг хэлбэрээр 460 сая юанийн хөрөнгө оруулалт хийж, Төвдийн эрүүлийг хамгаалах үйлсийн хөгжил болон ард иргэдийн эрүүл мэндийн төвшний өсөлтийг түргэтгэсэн байна.
Тэрээр хэлэхдээ, 1951 онд Төвд энх тайвнаар чөлөөлөгдөхөөс өмнө, Төвдийн эрүүлийг хамгаалах үйлчилгээ хүмүүст хүрэлцэхгүй, Төвдийн нийт иргэд өвчилсөн ч эмчлүүлж чадахгүй байсан юм. Энх тайвнаар чөлөөлөгдсөний дараа, Төвдийн эрүүлийг хамгаалах үйлчилгээний систем байгуулагдаж, улам төгөлдөржсөн байна. Ойрын хэдэн жилд, олон шатны засгийн газраас төвдийн эрүүлийг хамгаалах үйлст хөрөнгө оруулалтаа тасралтгүй нэмэгдүүлж, өнгөрсөн жилийн сүүлч болтол, төвдийн олон шатны төрөл бүрийн эрүүлийг хамгааллын байгууллага 1300 гаруйд хүрч, үйлчилгээ үзүүлж буй хүний тоо 120 саяыг давж, энх тайвнаар чөлөөлөгдөхийн өмнөхөөс тус тус 451, 124 дахинаар нэмэгдсэн байна. \Пүрэвжав орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |