|
|
||
Хятад улсын дарга Хү Жиньтао Казахстан, Орос, Украинд хийсэн айлчлалаа бүрэн дүүрэн өндөрлөөд, орон нутгийн цагаар 20-ны орой эх орондоо буцахаар Украины нийслэл Киевээс мордов.
Дарга Хү Жиньтао энэ сарын 12-ноос Ази, Европын гурван орон--Казахстан, Орос, Украинд төрийн айлчлал хийж, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын Астанагийн дээд уулзалт болон Олон улсын эдийн засгийн Санкт-Петербургийн 15-р форумд оролцсон юм.
Энэ айлчлалаар Хятад улс Казахстан, Орос, Украин гурван орон хоорондын харилцааны түвшнээ бүх талаар дээшлүүлж, эдийн засаг, худалдаа, банк санхүү, эрчим хүч зэрэг салбарыг хамарсан хамтын ажиллагааны бодит хэлэлцээрүүдэд гарын үсэг зурав. Дарга Хү Жиньтао Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын Астанагийн дээд уулзалт болон Олон улсын эдийн засгийн Санкт-Петербургийн 15-р форумд тус тус оролцож, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын ирээдүйн хөгжил, дэлхийн эдийн засгийн өнөөгийн хөгжлийн чухал асуудлаарх Хятад улсын бодлого, зорилтыг дэлгэрэнгүй өгүүлсэн байна. \О.Дарамбазар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |