|
|
||
Хятад улсын дарга Хү Жиньтао 20-ны өдөр Киевд Украины ерөнхий сайд Николай Азаров болон парламентын дарга Владимир Литвинтэй тус тус уулзлаа.
Николай Азаровтай уулзах үед, Хү Жиньтао Хятад Украин хоёр орны ажилч хэрэгч хамтын ажиллагааг ахиулах тухай 4 зүйлт санал дэвшүүлэв, энэ нь эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хамтын ажиллагааны чухал чухал төслүүдийг сайтар хэрэгжүүлэх, харилцан хөрөнгө оруулалт хийх,дэвшилт технологийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зэрэг болно.
Владимир Литвинтэй уулзах үед Хү Жиньтао хэлэхдээ, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа бол Хятад Украины харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Хоёр орны хууль тогтоох байгууллагуудын өргөн их төлөөлөх чанарын давуу талыг бүрэн бадруулж, хоёр орны ажилч хэрэгч хамтын ажиллагаа, орон нутгийн харилцаа, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг ахиулахын тулд хоёр тал хамтын хүчин чармайлт гарган ажиллаж, хоёр орны харилцааг нэн өндөр давхарга, өргөн салбарт дэвшүүлэн хөгжүүлэхэд шинэ хувь нэмэр оруулахыг Хятадын тал хүсч байна гэжээ. \О.Дарамбазар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |