
"Төвд энх тайвнаар чөлөөлөгдсөний 60 жилийн ойн төвийн хэвлэл мэдээллийн Төвдөд сурвалжлах хэсэг"-ийн гуравдугаар 20-ны өдөр Лхасаас Али районд очлоо. Төвд энх тайвнаар чөлөөлөгдсөний 60 жил ялангуяа өөрчлөлт хийж, нээлттэй бодлого явуулснаас хойш Али районы эдийн засгийн бодит хүчин түүхэн дэвшил хийв. Тус бүс нутгийн үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 1978 онд 18 сая юань байсан бол 2010 онд 1 тэрбум 850 сая юаньд хүрч, жил бүр 15,6 хувиар нэмэгдлээ гэж сурвалжлагч мэдээлж байна.

Али районы захиргааны тусгай ажилтан Давазаши танилцуулж хэлэхдээ, Төвд энх тайвнаар чөлөөлөгдсөнөөс хойш Али районы иргэдийн амьжиргааны түвшин болон амьдралын чансаа улам бүр дээшлэв. 2010 онд Алийн хот суурины хүн тутмын бодит орлого 19600 гаруй юаньд хүрсэн нь 1978 оныхоос 26 дахин өссөн байна. Малчид тариачдын цэвэр орлого 3400 гаруй юаньд хүрч, 1978 оныхоос 24,6 дахин өсчээ. Үүний зэрэгцээ Али районы аялал жуулчлалын аж үйлдвэр ирмүүн хөгжиж байна. 2010 онд Хятадын ба гадаадын жуулчинг давхардсан тоогоор 61 мянга гаруйг хүлээн авч, аялал жуулчлалын орлого 60 гаруй сая юаньд хүрч, 1988 оныхоос 52 дахин нэмэгджээ. Али районы дэд бүтцийн байгуулалт түүхэн шинжтэй ахиц оллоо. Күньша нисэх онгоцны буудал байгуулагдаж, ашиглалт орсон мөн 219 дэх шугамын үндэсний зэрэглэлийн авто зам тавигдсанаар Али районд зам харилцааны зангилаа шинэ сүлжээ бүрдэж, эдийн засаг нийгмийн хөгжилд асар их урагшлуулах үүрэг гүйцэтгэж байна. /Баясгалан орчуулав/
<< 1 2 3 >>