|
|
||
Ритү сянь бол мал аж ахуй голлосон, мал тариалан хосолсон хилийн суурин юм. 3 сая га гаруй ашиглаж болох бэлчээртэй, хойд Төвдийн сая ноолуурын ямааны бааз гэгддэг. Малчид тариачдын орлогыг нэмэгдүүлэхээр Ритү сянь цагаан ямааг идэвхтэй өсгөж байна. 2010 оны эцсийн байдлаар Ритү сянь 310 мянган толгой цагаан ямаа байгаа нь нийт хашаалсан малын 80 хувийг эзэлсэн байна. Цагаан ямааны ноолуураа худалдсанаар 2010 онд Ритү сянийн малчид тариачдын нийт орлого 16 сая гаруй юань болон нэмэгдэж, хүн бүрийн дундаж цэвэр орлого 3751 юань болжээ. Эдүгээ Ритү сянь цагаан ямааны ноолуурыг үйлдвэрлэх, нарийн боловсруулах зэргийг хамарсан аж үйлдвэржсэн баазыг бүтээн байгуулж эхэлсэн бөгөөд малчид тариачдын орлогыг нэмэгдүүлэх зам шугамыг цаашид тэлэхээр чармайн ажиллаж байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |