• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвдийн энх тайвнаар чөлөөлөгдсөний 60 жилийн ойг тэмдэглэх хилийн нутгаар аялан сурвалжлах арга хэмжээ эхлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-06-23 15:53:50

    Төвдийн энх тайвнаар чөлөөлөгдсөний 60 жилийн ойг тэмдэглэх- хилийн нутгаар аялан сурвалжлах арга хэмжээ 22-ны өдөр Төвдийн Нинкигийн цэргийн тойргийн хилийн хамгаалалтын дугаар суманд эхэлж, сонин хэвлэл, мэдээллийн агентлаг, радио телевизийн 45 сурвалжлагч цаст уулын харуулын байраар очиж мэдээлэл явуулах болно.

    Энэ удаагийн аялан сурвалжлах арга хэмжээ Шегааз, Наньшань, Нинки, Чандү зэрэг газар зэрэг эхэлж, сурвалжлагчид газар дээр нь сурвалжилж, Төвдийн энх тайвнаар чөлөөлөгдсөний 60 жилийн туршид Төвдөд байрлах офицер дайчдын Төвдийг бүтээн байгуулах, хөгжүүлэх, хилийн нутгийг хамгаалан бэхжүүлэх талаар гаргасан ололт амжилт, үйл явдлыг үнэн бодитойгоор мэдээлэх юм.

    Төвд энх тайвнаар чөлөөлөгдсөн 60 жилийн турш, Төвдөд байрлах Ардын чөлөөлөх арми өндөрлөгийн хүчилтөрөгч дутагдах орчин ахуйд "онц тэсвэр тэвчээртэй байх, онц нэгдэл нягтралтай байх, амь бие хайргүй зүтгэх " зориг санааг бадрааж, Төвдийн эдийн засаг нийгмийн хөгжлийг урагшлуулах, үндэстний эв санааны нэгдэл эх орны хил хязгаар ба нэгдлийг хамгаалах талаар гарамгай хувь нэмэр оруулж, Төвдийн ард түмний итгэл найдварыг хүлээсэн юм. \Орчуулсан редактор Урангоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе