|
|
||
Бээжинд болж буй Төвдийг энх тайвнаар чөлөөлсний 60 жилийн ойн үзэсгэлэнд 60 жилийн турш хот суурины иргэдийн орлого байнга нэмэгдэж, ардын амьдралын төвшин ихээр өссөнийг харуулсан байна.
Тоо сэлтээс үзвэл, 1959 оноос 2010 он хүртэл Төвдийн нэг хүнд ногдох үйлдвэрлэлийн нийт хэмжээ 142 юанаас 1731 юань болж өсчээ. 2005 оноос 2010 оны хооронд Төвдийн малчин тариачин хүн бүрийн цэвэр орлого 2078 юанаас 4139 юаньд хүрсэн нь бараг 2 дахин нэмэгдсэн байна.
Энх тайвнаар чөлөөлөгдсөнөөс хойш улсаас Төвдийн боловсролд 40 тэрбум 700 сая орчим юанийн хөрөнгө оруулж, 2010 он болоход бичиг үсэггүй хүний тоо чөлөөлөгдөхийн өмнөхөөс 95 хувиас буурч 1,2 хувьд хүрч, багачуудын сургуульд хамрагдах хэмжээ 2 хувиас 99,2 хувьд хүрсэн байна гэж эх сурвалжид мөн тэмдэглэжээ./Анар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |